Г.Дамдинням ТОДРОХ гэж ПОПОРЧ яваад БААСАН дээрээ ХАЛЬТАРЧИХЛАА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-19

Даравч далдайна, булавч бултайна гэж үг мэдэх үү Г.Дамдинням гишүүнээ... Улстөрд “Мөнхийн нөхөрлөл гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий”. Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлын албан тушаалаа урвуулан ашиглаж, танил тал буюу нэг намын нөхдүүддээ өндөр дүнтэй зээл гаргаж өгсөн байж болзошгүй нь хууль шүүхийн байгууллагаар нотлогдвол ЯЛ АВАХ нь тодорхой. Гэхдээ шүүхээс өмнө түүнийг яллаж болохгүй.

Гонгорын Дамдинням, Хассуруулийн Ганхуяг хоёр хамтарч “уул уурхайн бизнест хүч сорихоор” дөрөө харшуулан Г.Амартүвшинг царайчилсан байх. Жилийн 13-14 хувийн хүүтэй зээл. Хүү нь бараг 4.2 тэрбум. 33 тэрбумын зээл. Г.Давдинням нь Дархан-Уул аймгаас сонгогдож, УИХ-д анх удаагаа сууж байгаа гишүүн. Уул уурхайн салбарын шинэ үеийн шилдэг судлаачдын нэг. Канадын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн чиглэлээр мастер, улмаар докторын зэрэг хамгаалсан.  “Прокон Майнинг Монголиа” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус компанийг “Хера-Инвестмент” компани Канадын Procon Holdings Inc-тэй хамтран байгуулсан байдаг. Г.Дамдинням “Хера Инвестмент” компанид 10 хувь эзэмшдэг. Топ майнинг солюшнс” ХХК, “Вертекс майнинг партнер” ХХК, “Хера инвестмент” ХХК зэрэг уул уурхайн компанитай.

Тэрбээр гишүүн болохдоо “УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар ТАНГАРАГААСАА няцсан тул өөрсдөө огцрох үндэслэлээ бий болгочихлоо... Одоо олон долоон тайлбар хийж, биеэ өмөөрөх шаардлагагүй. Баасан дээрээ хальтирсан нь тэд өөрсдөө...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.61.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.