МАН-ын УДИРДАХ ЗӨВЛӨЛ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ОГЦРУУЛЛАА
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-21

Иргэдийн сайн дурын жагсаалын үр дүнд Шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг “өөрсдөө ажлаа өгч огцрох” хэмжээнд хүргэсэн.

Ямартай ч МОНГОЛЧУУД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛЖ ЧАДДАГ гэдгээ харуулсан үйл явдал болж сайн дурын цуглаан ҮР ДҮНД хүрсэн нь үнэн. Харин улстөрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдал нь ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ огцрох хэмжээнд хүрч байгаа бололтой.

Үүрэгт ажлаасаа буюу Засгийн газрын гишүүнээсээ өөрөө огцрох хүсэлтээ өгсөн Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарын өргөдлийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар авч хэлэлцээд танхимын тэргүүний хувьд “ГАЛЫН ШУГАМД САЙН АЖИЛЛАСАН ХОЁР САЙДЫГАА ЯВУУЛСНААС ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРСОН НЬ ДЭЭР” гэсэн цэргийн хүний шийдвэр гаргаж, улмаар МАН-ын Удирдах Зөвлөлийг хуралдуулах хэмжээнд хүрчээ.

Яг одоо эрх баригч намын УДИРДАХ ЗӨВЛӨЛ хуралдаж байгаа. МАН-ын дүрмийн дагуу намын генсек нь удирдах зөвлөлөө тэргүүлдэг. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн дараагаас намын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан хоёрын хооронд сөргөлдөөн үүсэж, ан цав гарсан тухай мэдээлэл бий. Тэгвэл одоо хуралдаж буй МАН-ын УЗ-ийн хуралдаанаар Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын лоббигоор Засгийн газар “ОГЦОРЧ” мэдэх нь.

Хурандаа У.Хүрэлсүхийн ганц авууштай чанар нь хамт яваа нөхдөө орхидоггүйд байгаа юм. Цэрэгт байхдаа ийм зан чанарыг өөртөө шингээж чадсан. Тэрчлэн Дэлхий нийтийг хамарсан Ковидын цар тахлыг тэрбээр ДАЙНЫ ТАЛБАР хэмээн тодорхойлж, Засгийн газар “ДАЙНД ОРОЛЦОЖ БАЙНА” гэж удаа дараа мэдэгдэж байснаас харж болно. Түүний хэлдэг үнэн. Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар бол яах аргагүй дайны талбарт тэргүүн салаанд цэргүүдээ удирдаж байгаа сайд нар мөн. Цэргийн хүн хэзээ ч дайны цагт цэргүүдээ хаяад байлдааны талбарыг орхидоггүй. У.Хүрэлсүхийн хэлэх гээд байгаа санаа ердөө энэ.

Гэхдээ МАН дотор У.Хүрэлсүхийг эсэргүүцэгчид, эрх мэдлийн төлөө дор зоргоороо авирлагчид бий гэдгийг санах нь зүй биз. Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарт намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалын төлөөх “ойворгон бодол” УЯАТАЙ ЯВАА. Тэд М.Энхболдын хажууд хувалз шиг шигдэж, албан тушаалын бялуунаас ахиухан хүртчихээд дараа нь АДГИЙН ШААР БОЛТОЛ нь харлуулж, хараан зүхүүлж, өөрсдөө санхүүжүүлж, элдэвлэсээр байгаад УИХ-ын даргаас нь буулгаж санаа нь амарсан гашуун боловч үнэн түүх бий.

Тэднийг дэмжих магадлалтай нь М.Энхболдын талын хүмүүс ч бас бий. Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн тэргүүтэй хүмүүс одоог хүртэл У.Хүрэлсүхийн “эсрэг бодол” өвөрлөж, түүнийг унагах, засгийг огцруулах “хөсрий санаа” агуулдаг ч байж болох. У.Хүхийн Засгий газрыг огцруулахыг хамгийн түрүүнд алгаа ташаад баяр хүргэх хүмүүс нь сөрөг хүчин гэгдэх АН-ын 11 гишүүн. Тэдэнд хүч нэмэрлэчихвэл У.Хүрэлсүхийн ЗАСАГ ОГЦРОХ” нь ойлгомжтой болно.

У.Хүрэлсүх “нөхдөө орхихгүй” хамт унана гэж байгаа нь наанаа хувь хүний жудаг, ёс зүй, эрийн шийр зааж байгаа үйлдэл боловч “цаанаа НАМ ДОТОРХ ДАЙСАН”-даа бууж өгч буй хэлбэр. МАН-ын УЗ-ийн шийдвэр хэрхэн гарахыг ХҮЛЭЭХ Л үлдлээ.  МАН-ын XXYIII Их хурлаараа Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон юм.  МАН-ын шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрстэй танилцана уу. 

У.Хүрэлсүх

Д.Амарбаясгалан

Х.Баделхан

С.Амарсайхан

Д.Сумъяабазар

Л.Энх-Амгалан

М.Энхболд

Я.Содбаатар

Б.Саранчимэг

Ц.Саранчимэг

Ө.Энхтүвшин

Г.Занданшатар

Ц.Цогзолмаа

Ж.Эрдэнэбат

Т.Аюурсайхан

Б.Солтан

С.Бямбацогт

Л.Оюун-Эрдэнэ

Ж.Энхбаяр

Д.Тогтохсүрэн

Ж.Мөнхбат

Ц.Гарамжав

М.Оюунчимэг

Г.Мөнхцэцэг

Д.Сарангэрэл

О.Содбилэг

Ж.Ганбаатар

Д.Оюунхорол

Сү.Батболд

Ч.Улаан нарын гишүүд байдаг аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.46.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.