Өөрөө ЕРӨНХИЙ САЙД болохын тулд өмнөх ЕРӨНХИЙ САЙДЫГАА “БӨЛДӨГДДӨГ” байж болохгүй !!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-22

У.Хүрэлсүх ОГЦОРЛОО. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдын нэр тодорно. Хүн бүхэн Хүүкийн сайн хүн, шударга, мужик гэж тодотгоно. Амтай бүхэн түүнийг дэмжинэ. У.Хүрэлсүх ч алдааг өөртөө авч, бүх буруу зүйл, муу муухайг Ерөнхийлөгч Х.Баттулга руу чихэж өөрөө уснаас хуурай гарлаа. Үндсэндээ НЯЛХ БИЕТЭЙ эмэгтэй, дөнгөж төрсөн хүүхэд хоёроор “МУУХАЙ УЛСТӨР” ХИЙЛЭЭ.

Эрх баригчид дараагийн Ерөнхий сайдын эрэлд гарсан энэ үед энэ бичвэрээр дамжуулан Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад ДАЙХ ҮГ байна. Ерөнхий зураглал нь Ковидын хариуцлагаас зугтаж ажлаа өглөө гэж уншигдаж байгаа ч цаана нь МАН-ынхан дотроо найруулсан хор нь У.Хүрэлсүхийг ажлаа өгөхөд хүргэлээ.

АН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаад дараа нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсон шиг дүр зураг харагдаж байна. МАН дотроо учраа ололцоогүйн улмаас У.Хүрэлсүх ийнхүү огцров. Дараагийн Ерөнхий сайд болох хүн хэн ч бай ӨМНӨХ ЕРӨНХИЙ САЙДЫГАА “БӨЛДӨГДДӨГ” байж болохгүй.

Монгол Улсад нэг сайн найруулагч бий. Тэр найруулагчийн найруулга бүх “амжилт” олж байна. У.Хүрэлсүхтэй хэн хамгийн ойр байв. Тэр ойр байгаа хүн хэн гэдэг найруулагчийн ах дүү билээ гэдгийг бодох ёстой.

Хүнийг хамгийн итгэсэн хүн нь л ХОРЛОДОГ гэдэг үг бий. Үүнийг бодох л ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.187.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.