Нэмэгдэхүүний байрыг СОЛИХОД нийлбэрийн ЧАНАР ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-23

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн "Ардын Засгийн газар" "КОВИД-19" цар тахалд бууж өгсөн тул бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Дөнгөж төрсөн өлгийтэй жаалын эрхийг хамгаалж, түүний нялх биетэй ээжээс уучлал хүссэндээ огцорч байгаа Засгийн газар хамаг бурууг өөртөө нааж, төрийн шинэ соёл үлдээгээд гарч байгаа У.Хүрэлсүхийн ПОП зан хэдийгээр олон нийтэд таалагдаж байгаа ч цаанаа Ерөнхийлөгч Х.Баттулга руу хамаг галыг шидсэн нь "явуургүй, хүн чанаргүй" үйлдэл болов. Үүний дараа МАН-ынхан улсын төсвөөр бариулсан 10 тэрбумын өртөгтэй, 10 давхар хаш цагаан ордондоо дараагийн Ерөнхий сайдыг тодруулах нууц хуралдаанаа хийв. Үр дүн нь 32 дахь Засгийн газрын тэргүүнээр 40 настай идэрмэгхэн  Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлаар дэмжжээ.

Ингэснээр Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхйин дагуу кабинетдаа бүрдүүлэх том ажил ирэв. Мэдээж өмнөх Засгийнхаа бодлого үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь тодорхой. Угтаа У.Хүрэлсүх огцорсон ч намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнийг удирдан чиглүүлэх нь тодорхой. Гэвч шинэ Ерөнхйи сайдын ах нь Ернхийлөгчид зөвлөж, улстөрийн бүх хорыг найруулж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Угтаа энэ хоёр хэтэвч нэгтэй хүмүүс. 

Л.Оюун-Эрдэнэ өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу танхимаа бүрдүүлэх ёстой "ТОГЛООМЫН" дүрмийн дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газраас 10 орчим сайдыг хадгалж үлдэхээр тохирсон гэх. Тодруулбал.

  • Сангийн сайд- Ч.Хүрэлбаатар
  • ХНХ-ын сайд А.Ариунзаяа
  • ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
  • ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан
  • Барилга, хот байгуулалтын сайд- Б.Мөнхбаатар
  • Зам, тээврийн сайд- Л.Халтар
  • Эрчим хүчний сайд- Н.Тавинбэх
  • Батлан хамгаалахын сайд- Г.Сайханбаяр
  • БОАЖ-ын сайд- Д.Сарангэрэл нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон гэх. Эднийг өөрчилж, шинэчилж болох ч намынхаа лидерүүдэд барьцаалагдсан тэрбээр хэн хэнийх нь эрх ашгийг хамгаалж үлдэхийн тулд ийм сонголттой хүчээр тулгарсан байж болох. Хүсвэл тэднийг өөрчилж болно. Аа гэхдээ МАН-ын бодлогыг хамаагүй сөрвөл энэ залуу улстөрийн тавцнаас "шууд арчигдах" тул тийм эрсдэлтйэ алхам хийхгүй нь ойлгомжтой. 

Л.Оюун-Эрдэнийн хувьд 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй яг ижил хувь заяатай байж болох юм. Учир нь тэр өмнөх сайдыгаа намынхаа генсектэй нийлээд тонгорчихсон хүн. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийг яг ийм байдлаар "бөлдөгдчихөөд" "ДУБАЙН ГЭРЭЭ"-г үзэглэсэн. Тэр нь өнөөөр нийгэмд ямар их хор хөнөөл дагуулж байгааг мэдэрч байна. Залуу хүн зоригтой байна. Гэхдээ хар эр зориг эрсдлийн ирмэг дээр авчирдаг гэдгийг залуу сайд ойлгох нь зүйтэй байх... 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.113.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.