Шинэхэн ХУУЛЬ ЗҮЙН сайдад дайх үг...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-01-25

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “АВРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР”-т Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нары нэрс хүчтэй яригдаж байна.

Бүгд л энэ салбарын “гайгүй” гэдгэх толгойнууд. Сүүлийн үед өөрийн эзэмшсэн мэргэжил, ёс зүйгээрээ ялгарч буй хуульч бол яахын аргагүй Ж.Сүхбаатар. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийг батлуулахад УИХ-ын дарга Г.Занданшатарт хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгч, тэр байр сууриа байгын хороо, ажлын хэсэгт байнга хамгаалж ирсэн. Саяхан батлагдаад бэх нь ч хатаж амжаагүй байгаа “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн гол судсыг атгасан хүн. Тиймдээ нягт нямбай, боломжийн хувилбараар батлуулсан.

МАН-аас Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн. Бүх асуудыг шийднэ гэж уриа дэвшүүлсэн. Болохгүй байгаа бүх асуудлын гол нь хуульд байгаа учраас хуулиа шинэчлэх засах үйл хэрэгт өөрийгөө зориулж яваа нэгэн. Шинэ Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллавал  “яг байгаа оносон” буудлага болно.

Хууль боловсруулах, хуулийн буруу тогтолцоог засах, шинэчлэх, иргэдийн амьдралтай холбоотой нарийн чимхлүүр заалтыг тусгах зэрэгт үнэндээ мэргэшсэн хүн. Зарчмаа ч сайн хамгаалдаг. Зарчмынхаа төлөө Сангийн сайдтай ч “муудалцаж” байсан хүн. Мэдлэгтэй, зарчимтай, ёс зүйтэй ийм хүн л Хууль зүй, дотоод хэргийн сайдад тохирно.

Одоо харин түүнд захих үг байна.

Хамгийн түрүүнд “Зөрчлийн тухай хууль”-г өөрчлөх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд хэрэг хүлээх чадвартэй 2,2 сая хүн байдаг. Зөрчлийн хууль батлагдсанаас хойш давхардсан тоогоор 5.6  сая хүнд торгууль оногдуулсан нь Монгол Улсын 18 нас хүрсэн 2.2 сая орчим иргэдээ бүгдийг нь 2-3 удаа зөрчлөөр торгочихсон гэсэн үг юм.

Тоо баримтаас харахад  давхардсан тоогоор 73.800 орчим аж ахуй нэгжүүдээ торгож, торгуулын дүн 173 тэрбум төгрөгт хүрчээ.  Цагдаа сард 10-15 хэрэг нээж ажилладаг байсан бол зөрчлийн хууль батлагдсанаас хойш 110-135 хэрэг бүртгэж шалгадаг болсон. Ачаалал нь 10 дахин нэмэгдсэн. Энэ бол иргэдээ хуулиар айлгадаг, дарамталдаг, нэг алхаад торгууль. Хатуухан хэлэхэд цагдаагийн дохио зангаанд амьдарч байна. Хуулийг хэрэгжүүлж байгаа цагдааг буруутгахыг би хүсэхгүй байна.

Парламентийн засаглал өндөр хөгжсөн орнуудад иргэд нь тухайн хуулийг 30-40 хувь зөрчсөн бол энэ хууль амьдрал нийцэхгүй байна аа гэж үзээд цуцалдаг. Гэтэл манайд иргэн болгон нь зөрчлийн хуулиар 2-оос дээш торгуулдаг улс болчихоод байгаа энэ байдлыг өөрчлөх ёстой.

Хоёрдугаарт: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлах... Өнөөдөр иргэний Үндсэн хуулиар олгогдсон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” язгуур эрх зөрчигдөг, хэн нэг УИХ –ын гишүүн, сайд, албан тушаалтан эсвэл хэн нэг шүүгч, прокурор, мөрдөгчийн саналаар торгуулдаг. Яг л Хятадад Си даргыг, Оросод Путинг эсэргүүцвэл, муулвал шууд бууддаг шиг ийм харгис, парангуйлал тогтох гээд байна. Тийм учраас иргэдийн мэдээлэл авах, мэдээлэл өгөх, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ чөлөтэй хэлэх эрхийг хангах, төр засгаа шүүмжлэх боломжийг хадгалахын тулд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг батлуулахад анхаарах хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.