Д.Хулан: Хүнлэг инэрэнгүй ардчилсан нийгмийг 800 жилийн өмнө бүтээчихсэн байж
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-02-17

Сайн байцгаана уу... Саяхан би “Хөгжил миний нүдээр” гэсэн богинохон нэвтрүүлэг хийсэн. Тэр нэвтрүүлэгтээ Ардчилсан улс байх ёстой, төвийг сахисан орон, аж үйлдвэржсэн орон байх ёстой гэж ярьсан. Өнөөдөр Монгол хүний дархлаа, Монгол хүний үнэт зүйл гэсэн сэвдээр ярилцана.

Улс ард түмний дархлаа нь янз янз л байдаг. Хүн өөрийгөө яаж илэрхийлж байна. Бусад хүмүүс биднийг яаж хүлээж авч байна, бусдаас юугаараа ялгаатай вэ тодорхойлох юм.

Хоёр янзын хөгжлийн зам байна. Нэг нь үндэснийхээ хэв шинжийг хадалаад цаашаа хөгжих, нөгөөх нь барууны соёлыг дагах. Япон, Хятад бол Үндэснийхээ уламжлалыг дагаж хөгжөөд байхад манай улс баруунжаад байна.

Анх хөдөө аж ахуйн  орон байснаа аажуухандаа үйлдвэржсэн. Бид өөрсдийн оюун ухаан дээрээ үндэслээд Дэлхийг дагуулах чадвартай болсон. Хүний хүсэж, мөрөөдөж байсан нийгмийг 800 гаруй жилийн өмнө байгуулж чадаж байсан. Өнөөгийнх бол арай өөр байна.

Бидэнд мундаг том ледир тэнгэрээс заяагаад билднийг нэгтгэчихэв үү, эсвэл бид бутрах чадвартай болчихов уу гэдэг нь ойлгомжгүй. Манжууд биднийг отго жинс, эрэмбэ дараа, мөнгө төгрөгөөр худалдаж авсан. Чингис хаан монголчуудаа нэгтгэхийн тулд амьдралынхаа 20 жилийг зарцуулсан.

Нэгдэж чадахгүй байна. Тийм учраас биднийг нэгтгэх гэсэн ойлголт л яваад байна. Модун Шанюуй эцгээ харвахад хүртэл цэргүүд нь яг зэрэг харвасан. Энэ бол цаана нь эвгүй зүйл байсан учраас тэр. Яллах бол НӨХРӨӨ ч ялла.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.108.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.