С.Даваасүрэн: Бид мэдээллийг нууцлаагүй. Ковидтой хүнийг НУУН ДАРАГДУУЛЖ болохгүй
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-02-19

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа

Сар шинэ сайхан уу? Нэг хаалга- нэг шинжилгээ аян Багануур дүүрэгт ядагдаад дууссан. Үр дүн хэр байв?

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед Цагаан сарын баяр маань болж өнгөрлөө. УОК, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг иргэд маань сайн дагалаа. Нэг өрх нэг шинжилгээ аян манай дүүрэгт амжилттай явагдаж дууссан.

Хэдэн хувийн ирцтэй байв?

Багануур дүүрэг 30 орчим мянган иргэнтэй. Үүний 96,5 хувь нь шинжилгээнд хамрагдсан.

Нэг зүйл тодруулъя. Сар шинийн өмнөхөн танай дүүрэгт ТӨИЙН ШАГНАЛ гаруудал ёслолын үеэр шагнал авсан хүнээс Коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл байна үнэн үү?

Үнэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн өндөр дээд шагнал гардуулах ёслол болсон. Энэ үеэр нэг хүнээс Ковидын халдвар илэрсэн. Энэ нь дам хавьтал юм билээ.

Гэхдээ Шагнал авах үед олон хүн цуласан, бусдад хүмүүс бас халдвар тархсан гэх мэдээлэл байна?

Олон хүн цуглаагүй. Зөвхөн шагнал авах хүмүүс л ирсэн. Бид ариутгал халдваргүйжүүлэлт, ариун цэврийн дэглэмийг сахиулж шагналаа олгосон.

Багануур сувилалд 350 орчим хүн тусгаарлагдсан гэсэн шүү дээ?

Тийм. Гэхдээ тэнд байсан хүмүүс биш. Өмнөх болон сүүлийн тусгаарлалтын хүмүүс нийлээд тийм байгаа. Өнөөдрөөс зарим нь гарч гэрийн дэглэмд шилжиж байна.

Халдвар авсан иргэнийг мэдээж тусгаарласан байх. Голомтыг тогтоосон уу?

Тогтоосон. 2021 оны 02 дугаар сарын 05-нд эхнэр нь Улаанбаатар хот орж “Амгалан амаржих гарар”-т очиж хавдарын үзлэгт орохдоо тэндээс анх халдвар авсан юм билээ. Тэд нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд хоёулахнаа амьдардаг. Одоо тэднийг ХӨСҮТ –д хяналтдаа авсан. Багануур дүүргийн гуравдугаар хорооны 58-р байрны оршин суугчид юм.

58-р байранд хичнээн айл оршин суудаг юм бэ. Ойр орчны хүмүүсээс нь ч бас халдвар илэрсэн байхад нуун дарагдуулж, мэдээллэхгүй байна хэмээн манай сайтад хандсан нэгэн иргэн онцолсон шүү дээ?

Нуун даргдуулах асуудал огт биш. Өвчнийг нуун дарагдуулбал хуультай шүү дээ. Харин ч бүх мэдээллийг нийтэд ил тод мэдээллэлэж, дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байгаа. Тиймээ тухайн иргэний хөршийн хоёр хүнээс бас Ковидын халдвар илэрсэн. Тэднийг мөн ХӨСҮТ аваад явсан. 58-р байрыг одоо хамгаалалтад авч, хатуу дэглэм тогтоогоод байгаа.

Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр гарахгүй байна гэсэн. Ийм зүйл бий юу...?

УОК, НОК гээд бүх салбар луу мэдээллийг шуурхай өгч байгаа. Манай дүүрэгт телевиз байхгүй учраас бид “Багануурын мэдээ” пэйжээр мэдээллээ хүргэж байгаа гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.8.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.