Д.Нямхүү: Олон жил АЙМШИГТ ВИРУС дунд ажиллачихаад ХӨӨГДӨЖ ГАРМААРГҮЙ байна
Ярилцлага
/
2021-02-20

2021 оны 01 дүгээр сарын 19-нд гарсан ХҮНИЙ ЭРХИЙН НОЦТОЙ ЗӨРЧЛИЙН улмаас эрүүл мэндийн салбарын олон хүнд ажлын хариуцлага тооцсон. Тэдний нэг нь ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү юм. Түүнийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан тушаал гаргаж одоогоос сар орчмын өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлчихөөд дараа нь өөрөө У.Хүрэлсүхтэй хамт танхимаараа огцорсон юм.

Хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаасаа “хүчээр” халагдсан ХӨСҮТ-ийн Ерөнхий эмч асан Д.Нямхүү өнөөдөр  /2021.02.19/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “үүрэгт ажилдаа эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах”-ыг хүссэн агуулга бүхий нэхэмжлэл гаргажээ. Манай сайтын сэтгүүлч  түүнтэй утсаар холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

- Сайхан шинэлсэн үү та. Буцаад ажилдаа орох нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байна. Энэ талаар тодруулах гэсэн юм болох уу?

- Би ямар дарга болъё гээд дураараа дарга болчих биш. Түүнийг чинь сайд дарга нар нь шийддэг юм. Би биеэ өмөөрөөгүй. Хэвлэлээр элдэв муугаар бичиж байгаа нь сонин биш. Олон жил энэ вирусийн дунд ажилчихаад хөөгдөж гармааргүй байна шүү дээ. Манай хамт олон (ХӨСҮТ) эргээд ажиллаач ээ, та ямар алдаа гаргасан биш гээд урьж байгаа. Вакцины ажил эхлэх гэж байна. Та зөвлөхөөр орж ажилна уу гэсэн санал тавьсан. Би орж ажиллана. Өнөөдөр уулзсан. Анхнаасаа вакцин авах хүсэлт илгээж, захидал бичиж байсан хүн. Би чинь вакциний асуудлаар эрдэмтэн болсон юм шүү. Тийм учраас эхлүүлсэн ажлаа дундаас нь орхиж чадахгүй.  Хэд хоног сайхан амарчихлаа. Одоо Коронавирусийн эсрэг вакцинжуулах ажлынхаа төлөө ажиллана. Өөр би юу хийх вэ дээ. Өөрийн мэдсэн сурсан зүйлээ л хийнэ биз дээ.

- Хэзээнээс зөвлөхөөр ажиллах юм бэ. Хаана, аль багт

- ХӨСҮТ-ийн багт ажиллана. Өнөөдөр уулзаж ярилцлаа. Ирэх нэгдэхээс ажилдаа орно.  

- Та ажлаа хүлээлгэн өгөөд хэд хоног сайхан амраад, эрч хүч сэлбээд ирэв үү?

- Утсаа унтраагаад хэд хоног сайхан амарлаа. 12 цаг хүртэл унтлаа. Тэгээд сайн амарч авлаа. Завхан аймгийн удирдлагууд, найз нөхөд минь “Нэг ирээч, завтай болсон юм чинь” гээд урихаар нь очсон. Эмнэлэгийнхэн минь тосч уулзлаа, Засаг дарга, ИТХ-ын дарга нь хүлээж авч уулзлаа. Би ямар албан ёсоор очсон биш сүртэй зөвлөгөө өгсөнгүй.

- Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.