Ерөнхий сайд аа!!! Та оригийг нь шахуулчихлаа... Баталгаагүй ХЯТАД ВАКЦИНЫГ нь хэн тариулах юм бэ....
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-02-23
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны тунг тариулсаныхаа дараа иргэддээ хандан  “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 411 мянган өрхийн тус бүр нэг хүнийг хамруулахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнээс шинжилгээ авлаа. Энэ ажлын үр дүнд халдварын 122 тохиолдол, далд 33 голомтыг илрүүлж чадлаа. Нэг үгээр хэлбэл 122 хүнээр цааш дамжин тархах эрсдлийг хааж, айл өрх бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн системтэй боллоо. “Хаашаа явж байгаагаа мэдэхгүй хөлөг онгоцны дарвуулыг ямар ч аясын салхи үлээгээд нэмэргүй” гэсэн үг байдаг. Тэгвэл “Нэг хаалга-Нэг шинжилгээ” бид хаана байгааг, маргааш хаашаа явах стратеги боловсруулах суурь судалгаа болж чадсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
 
Вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ. Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалт ингэж шуурхай шийдэгдэхэд өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди-д илгээсэн захидал чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэе. Оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. Эрхэм Элчин сайд М.П.Сингх таньд баярлалаа. Цаашид вакцин нийлүүлэх хандивын болон худалдааны хэлцэл хийж байгаа ОХУ, БНХАУ, Европын Холбоо, БНСУ, Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш настай иргэдээ вакцинд богино хугацаанд, шуурхай хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа хамгааж чадах хүн төрөлхтөний олсон цорын ганц зам бол вакцинжуулалт гэдгийг онцлон хэлье. Тиймээс ч иргэдээ уриалж ДЭМБ-ын батламжилсан Оксфордын АстраЗенека вакцины анхны тунг хийлгэлээ гэдгээ онцоллоо. 
 
Харин ард түмэндээ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ буюу ДЭМБ-аас зөвшөөрөл өгөөгүй ВАКЦИН ШАХАХ гэж байгаа юм биш биз дээ... Учир нь БХНАУ-с манай улсад КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээлгэн өгсөн. ДЭМБ-аас Синофармын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг яаралтай горимоор олгоно хэмээн итгэж байна” гэсэн юм. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгээд байгааг Төрийн байгууллагынхан онцолсон... 
 
Тэгэхээр нэг баталгаатай зүйл байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятад улсад үйлдвэрлэсэн Синофарм вакциныг албан ёсоор эмчилгээнд оруулахыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ гэсэн үг. Яаралтай горимоор хэлэлцэнэ л гэсэн болохоос зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Хоёр орны найрамдалт харилцааны түвшинд нэг нь нэгэндээ туслаж байгаа нь сайхан ч БАТАЛГААГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ хүлээлгэн өгч байгаа нь ямар учиртай юм бэ...  Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн нь чанартай ВАКЦИН тариулдаг, энгийн иргэд нь арай чанаргүй ВАКЦИН хийлгэх гээд хүлээдэг байж болохгүй биз дээ...
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.44.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.