Л.Нинжжамц: Үндэсний телевизийн удирдлага УЛСТӨРӨӨС ХАРААТ байдаг нь үнэн шүү дээ
Ярилцлага
/
2021-02-24
Манай энэ удаагийн ярилцлаганд МҮОНРТ-ийн захирал асан Л.Нинжжамц уригдан оролцлоо. Тэрээр ажлаа хүлээлгэн өгсөний дараагаар "Нинжин сэтгэл хайр" сангаараа дамжуулан "Өнөр бүл" хүүхэд асрах төвд хандивийн туслалцаа үзүүлсэн. Мөн тэрээр улстөрийн карьераа идэвхжүүлэхээ дурьдсан юм. 

- Та сар шинийн босгон дээр “Нинижин- сэтгэл хайр” сангаараа дамжуулан Өнөр бүл хүүхдийн асрах төвд амьдарч буй хүүхдүүдэд тусламж үзүүлсэн. Энэ талаар яриагаа эхлье?

- Манай “Нинжин-сэтгэл хайр” сан саяхнаас л идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа болохоос биш сүүлийн 10-аад жил үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Бид нар суртачилгаа нь дээр олон нийт рүү мэдээллэхгүй явуулдаг байсан. Бидний гол барьж авсан чиглэл маань хүүхэд байсан. Эдгээр хүүхдүүдэд найз нөхөд, гэр бүлийнхээ дэмжлэгээр туслалцаа үзүүлдэг. Хандивийн аян гэх юм уу даа.

- “Нинижин-сэтгэл хайр” сан цаашид үргэлжлээд явна. Тиймээс сая туслалцаа үзүүлээд явж байхад дараа дараагийн туслалцаанд “үүнийг анхаармаар юм байна даа” гэсэн асуудал юу байсан бэ?

- Тиймээ. Яг тэр асрахад байгаа хүүхдийг “байрны хүүхдүүд” гэнэ. Хажууд нь байгаа сургуулийн хүүхдүүдийг “гэрийн хүүхдүүд” гэнэ. Миний бага насны маань гурав, дөрвөн жил өнгөрсөн юм аа. Тиймээс тэнд амвдарч буй хүүхдүүд юунд санаа зовдог вэ гэдгийг мэднэ л дээ. Түүнд чинь хагас өнчин, бүтэн өнчин гээд бүх л янз бүрийн асуудалтай хүүхдүүд амьдардаг. Мөн тэр олон хүүхдүүд дунд үхсэний хагацалаас илүүү амьдын хагацал үзсэн маш олон хүүхэд байдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүдийн хэрэгцээ барагдашгүй л дээ. Миний үед 1986,1987 он гэхээр чинь социализмын үе байлаа шүү дээ. Тэр үед хүүхдүүдийн дотуур хувцасыг жилд хоёр удаа сольж өгдөг. Зусланд 20 охин явлаа гэхэд 20 ижил ноосон цамц, чемодамтай. Өвлийн хувцасыг 2-3 жилд гутал, хүрмийг сольж өгдөг. Тийм л нормтой. Хамгийн гол асуудал нь хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөж гараад их дээд сургуульд ороход нь сургалтын төлбөр, амьдрах байрыг нь хэн бэлдэж өгөх вэ гээд олон асуудалыг улс шийдэх ёстой. Тэгэхгүй бол “уучлаарай чи сургулуиа төгслөө. Бид одоо чамайг амьдруулах боломжгүй. Амьдруулах байр ч алга. Одоо амьдралаа бодоорой гээд гаргадаг. Тиймээс нэн түрүүнд сургуулиа төгсөөд гарч буй хүүхдүүдийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй.

- Таны хандивын аянг хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилсан. Үүнийгээ дагаад иргэдийн дунд “хүүхдийн нэр хүндэд халдаж байна” гэсэн шүүмжлэл явж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

- Би түрүүн хэлсэн шүү дээ. 10 жил би хандивын аянг нам жим хийсэн. Би өөрөө хэвлэл мэдээлэлд 25 жил ажиллаж байна. Гэтэл хэвлэлийн ажилчид бид өөр бусад хүмүүсийг алдаршуулдаг хэрнээ сэтгүүлч, сэтгүүлчээ дэмждэггүй юм байна. Харин энэ удаагийн хандивт манай хэвлэлийн салбарынхан Нинжээ эгчээ очоод сурвалжилга хийгээд өгье гээд дэмжиж оролцсон. Тухайн үед хүүхдүүд масктай байсан. Царай нь ил гараагүй. Түүнээс биш би нэр алдар олох гээгүй.

- Та МҮОНРТ-ийн ерөнхий захиралаар дөрвөэ жил ажилласан. Үүний дараагаар Үйлдвэрчний эвлэлтэй үл ойлголцол үүсч та ажлаа өгсөн байгаа. Таны ажилд сонгон шалгаруулалтаар Н.Дэмбэрэл гэх хүн очсон. Мөн уран бүтээлч, ажилчидтай таарамж муутайн улмаас ажлаа өгсөн байгаа юм. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Ажлаа өгчихөөд хамгийн түрүүнд бодогдож байсан зүйл бол хийсэн ажлаа эргэж харсан. Хийсэн ажлаа харахад сүүлийн дөрвөн жил бид МҮОНРТ-ийн түүхэнд маш хурдан өөрчлөлт хийсэн. Маш олон техник технологийг өөрчилсөн. Сүүлийн 5,10 жилд нэмэгдээгүй цалин хөлсийг нэмсэн. Сая ажлаа өгсөний тухайд намайг урамшууллын 20 хувь хассан гэж анх маргаан эхэлсэн. Би бол удирдагч хүн. Би 1000 гаруй хүн удирдаж ажиллаж байсан. Тиймээс надад алдаа дутагдал байгаа. Тиймээс удирдагч хүн ажилтнуудтайгаа таарамжгүй харилцаатай байвал тэр байгууллагыг дөрвөн жил удирдаад явахгүй ээ. Ер нь бол хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Яг үнэнийн хэлэхэд ажил хийдэггүй. Контент хийдэггүй. Тэгээд нэг найруулагч нэртэй хүмүүсийн явуулага л байсан шүү дээ энэ бол. Үүн дээр гадны улстөрчдийн нөлөө орж ирсэн. Миний ажлыг авах гэж дөрвөн жил тэмцлээ шүү дээ улстөрчид. Би бол харддаг юм. Тодорхой хэмжээний санхүүжилт олгож уранбүтээлчидийг турхирч, хагалан бутаргах ажиллагаа хийсэн. Түүний үр дүнд хэн хохирч байгаа юм зүв зүгээр ажлаа хийж буй уран бүтээлчид хохирч байна.

- МҮОНРТ-ийн бодлого улстөрөөс хараат болсон гэдэг нь үнэн үү?

- 017 онд ажлаа хүлээж авсаны дараагаар хурал болгон дээр Л.Нинжжамцыг халах тухай яригддаг. Нөгөө Үндэсний зөвлөлийн 15 гишүүнээ улстөрчид томилж байгаа юм чинь хараат л гэсэн үг шүү дээ. Сая дөрвөн жил махаа идэж байсан шүү дээ. Дандаа ҮЗ-ийн увайгүй байдал, дарамт шахалт гээд хэцүү байсан. Үүнийг ҮЗ өөрсдөө мэдэж байгаа. Тийм учраас намайг буруу зөрүү юм ярьлаа гэхгүй байх. Одоо ч улстөржилт явагдаж байна.

- Үүнийг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй юм бэ?

- Нэн даруй МҮОНРТ-ийн тухай хуулинд өөрчлөлт оруулж ҮЗ-ийн 15 гишүүнийг улстөрчдөөс ангижруулах хэрэгтэй. Мөн улсын төсвөөс олгож буй нэртэй сангийн яамны гарт байдаг мөнгийг салгаж, татварын тодорхой хувийг олгох ч юм уу ингэж шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо намайг байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яагаад ч юм надад дургүй. Яагаад дургүй байдаг юм бүү мэд. Өдөр тутмын сонинд байхад л муу байсан, МҮОНРТ-ийн захирал байхад л муу байсан. Тэгээд тэр эрчээрээ, хувийн эрх ашгаараа байгууллагын 5.2 тэрбум төгрөгийг жилийн төсөвөөс нь хассан. Яагаад үүнийг хийж байна гэхээр ҮЗ-өөс Л.Нинжжамцыг огцоруулж чадахгүй байна. Сайн ажиллаж байгаа болохоор. Тэгэнгүүт улстөр орж ирэнгүүтээ Л.Нинжжамцыг огцоруулж чадахгүй байгаа юм чинь “ Санхүүгээр нь боомилоё” гээд сая бол 2020 оны Коронавирусын энэ хүнд үед 5.2 тэрбум төгрөгний төсөв хассан.

- Таны цаашил хийж бүтээхээр зорьж буй ажил, хөдөлмөр тань юу байна вэ?

- Одоо цаашдын зорилго гэвэл мэдээж энэ нийгэмдээ өөрийнхөө дуу хоолойг хүргэдэг манлайлагч эмэгтэй байхыг зорьдог. Одоо бол насны хувьд ч тогтож байна. Өөрийн хувийн санхүүгийн асуудал бас тогтсон. Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг тэр насан дээрээ ирж байна. Өөрийнхөө улстөрийн карьерийг идэвхижүүлэх зорилготой байна.

-Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.199.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.