“ЭНХСАРАН” сувилалын “ХЭРЭГ” яагаад удна вэ... Х.Нямбаатар сайд аа!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-02-24

Монгол улсад Коронавирусийн дотоодын халдвар 2020 оны 11 дүгээр сарын 13-нд анх бүртгэгдэж бүх нийтийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн юм. Тодруулбал "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолооч Д болон ойрын хүмүүсээс нь коронавирусийн халдвар илэрсэн. Д жолоочоос халдвар тархах болсон шалтгааныг тусгаарлалтын горим зөрчсөнөөс үүдсэн гэж үздэг.

Тухайн үед Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгөхдөө "Энхсаран" сувилал дээр халдвар, хамгааллын дэглэм алдагдсан. Тэнд хариуцаж байсан хүмүүсийн тоо, нэр ус байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд, олон хүн өдөр, шөнөгүй 24 цагаар зүтгэж байгаа энэ үед тэдгээр хүмүүст хариуцлага тооцох уу, үгүй юу гэдгийг бодож байна.

Энхсаран сувиллаас коронавирусийн голомт илэрсэн асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна. Хуулийн байгууллага шалгаад явж байгаа гэдгийг мэдэгдэж байсан.  Хуулийн байгууллагын шалгалт ямар ахицтай байгаа талаар ЦЕГ-аас тодруулахад “Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Энхсаран сувилалтай холбоотой асуудал анх дэгдэхэд Хууль зүйн сайд Х.Нямбаатарын нэр холбогдсон юм. Одоо энэ хэргийг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Цагдаагийн Ерөнхий газраас шалгаж байгаа юм. Тус сувилалтай холбоотой хэргийг шалгаад 90 хонож байхад ямар нэг асуудал шийдэгдээгүй байна. Тэгэхээр энэ хэргийн шалгалтыг удаашруулах даалгаварыг Х.Нямбаатар сайд арай өгчихсөн юм биш биз дээ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.88.110)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.