Ж.Чинбүрэн: Улсын эмнэлэгүүд ХУВЬЧЛАГДАХГҮЙ. Харин ч үйлчилгээ, хүртээмж нь УЛАМ САЙЖИРНА
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-02

Өндөр төлбөртэЙ мэс заслын зардлыг төрөөс даадаг байх хуулийн хэрэгжилт 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хүрээнд Улаанбаатар Сонгодо Эмнэлгийн Ерөнхий эмч Б.Бодсайханы эхлүүлсэн “Зүрх мартахгүй” төслийн төрөлхийн зүрхний согогтой хүүхдүүдийн мэс заслын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас даахаар боллоо. Үүнийг баталгаажуулж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар “Улаанбаатар-Сонгодо” эмнэлэгт батламж гардууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй цөөн хором ярилцлаа.

Эрүүл мэндийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд 2021 оноос хэрэгжиж эхэллээ. Тэдгээрийн нэг нь төрлөхийн зүрхний гажигтай хүүхдийн мэс заслын төлбөр. Эрүүл мэндийн салбарт өөр ямар шинэчлэл хийгдэх вэ?

2020 оны наймдугаар сард УИХ-аар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй, бүх эмийн сангаар, эмчийн бичгийг үндэслэн төвөггүй олгодог болсон. Сард таван тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй эм худалдан авдаг. Дан найрлагатай эм 70 хувь, давхар найрлагатай нь 50 хувь хөнгөлж байгаа. Дараагийн том өөрчлөлт бол эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой заалтууд.

Эмнэлгүүдийн хувьд санхүүгийн шинэ систем үйлчлэх болсон шүү дээ. Энэ чиглэлд ямар өөрчлөлт байгаа вэ?

Эх орончдын баярын өдрөөр Монголын төр иргэнээ энэрдэг, эмчилдэг гэдгээ баталсан, иргэн хүн эмчлүүлэхийн тулд бусдаад мөнгө гуйхгүй байх шинэ тогтолцоог хэрэгжүүлж байна. Хүүхдийнхээ зүрхний цоорхойг нөхөхийн тулд бусдаас мөнгө гуйхгүйгээр төрөөс зардлыг нь даалгадаг боллоо. Энэ бол маш том боломж, хэмнэлт. Аливаа өвчний оношоос хамаарсан эмчилгээний өртөгт нийцсэн санхүүжилтийг олгож байгаа. Хамтын төлбөр байхгйү төрөл гэж бий. Тухайлбал хүүхдийн зүрхний цоорхой, хавдар, халдварт өвчин, жирэмсэн эхийн хяналт зэрэг нь орно. Бас нэг том шийдэл бол улсын эмнэлгүүд бие даасан бүтэцтэй болно.

Улсын эмнэлгүүд бие даасан бүтэцтэй болно гэдэг нь ХУВЬЧЛАГДАХ  нь гэсэн хардлага, ойлголтыг иргэдэд өгөөд байна шүү дээ?

Шулуухан хэлье. Хэзээ ч ахиж төрийн эмнэлгүүд хувьчлагдахгүй. Удирдлага зохион байгуулалтын хувьд уян хатан, шуурхай болно л гэсэн үг. Дараагийн нэг чухал заалт нь төлбөрийн тогтолцоогоор дамжуулан хөрөнгө оруулалт хийж байгаа. Тухайлбал зөвхөн эрчимт эмчилгээний төрөлд улсын том эмнэлгүүд нь аваад, бусад нь хүнд хүнээс аль болох зугтдаг байсан. Одоо харин аль эмнэлэг нь хүнд өвчтэй хүнийг эмчилнэ тэр нь төлбөрөө авдаг болно. Ингэснээр эмнэлэг хоорондын чанарын өрсөлдөөнийг бий болгож байгаа юм.

Хэн нь хэдэн өвчтөн авах вэ гэдэг мөнгө хайсан өрсөлдөөн болчих юм биш үү?

Мөнгөний өрсөлдөөн биш. Харин аль эмнэлэг нь хэнийг сайн эмчилсэн бэ гэдэг чанарыг шалгуурыг бий болгоно. Ингэснээр эмнэлэг хооронд хүний нөөц, боловсон хүчин сайжирна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.3.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.