Сангийн сайд Б.Жавхлан: ААН-д 500 сая, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээл олгоно
Ярилцлага
/
2021-03-09

Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө, аж ахуй нэгж, иргэдээ дэмжих зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж буй юм.  Тухайлбал төрөөс арилжааны банкуудаар дамжуулж, 2 их наядын ажлын байр хадгалах зээл гаргахаар болж байна. Ингэснээр 50 сая төгрөг хүртэлх орлого олдог иргэд  бизнесийн зээл, аж ахуй нэгжид 500 сая хүртэлх, шаардлагатай бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувь хүртэлх хувиа батлан даалгаж, зээл авах боломж бүрдэж байна. Төрөөс зөвхөн НӨАТ төлөгч байх  шаардлага тавьж байгаа бол  ААН-үүд 15-20 хүртэл хувийн хүүтэй зээлийг 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжтой аж.  Тус зээлд хамрагдах хүсэлтэй  3400 аж ахуй нэгж, бичил бизнес эрхлэгч,  20 гаруй мянган иргэд одоогоор  хүсэлтээ ирүүлжээ. Тус үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Өнгөрсөн хугацаанд олгосон зээлүүд багадаагүй, эзэндээ хүрдэггүй байсан. Одоо арилжааны банкуудаар дамжуулахаар өөрсдөө эрсдэлээ дааж байгаа учраас барьцаа хөрөнгө өндөр, томоохон аж ахуй нэгжүүд авдаг гэсэн шүүмжлэл их байна?

-2020 онд нийт банкуудын системээр дамжуулдаг зээл 15 хувиар буурсан учраас дутагдаж байна гэсэн үг. Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн, эзэндээ хүрэх чиглэлээр бодлогын шийдвэр гаргаж явна гэдэгт эргэлзэхгүй байна.

-ААН-д олгох зээл намын хамаатан, ах дүү нараараа дамжаад хүрдэг?

-Энэ алдааг давтахгүйн тулд арилжааны банкуудаар дамжуулж байгаа юм. Арилжааны банкуудын үйл ажиллагаа нь тогтвортой, зээл авагчдаа мэддэг. Зориулалтын бусаар ашигласан тохиолдолд банк маш шуурхай олоод мэдчих боломжтой.

-2021 оны улсын төсөвт тодотгол хийх үү. Хэт өөдрөг төсөв баталсан, гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөр байна?

-2021 онд төсөвт тодотгох хийх эсэх талаар одоогоор шууд хэлэхэд хэцүү. Төсвийн тухай хуулиар зохицуулагдаж, тодотгол хийх тусгай нөхцөл үүссэн байх ёстой. Оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого 100 хувь гарсан учраас эдийн засгийн хөдөлгөөн нээгдээд ирэхээр хэвийн үргэлжилж байна. Тиймээс батлагдсан төсвийн хуулийн хүрээнд хэвийн явуулж байгаа учраас тодотгол ярих эрт байна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил, үйлчилгээ хийсэн олон компани төрөөс мөнгөө авч чадахгүй байна. Энэ хүмүүсийн мөнгийг нь хэзээ өгөх вэ?

-2020 оны гүйцэтгэлээр 180 орчим тэрбум төгрөгийн төсвийн гүйцэтгэл тасалдсан байсныг зохицуулалт хийж,  2021, 2022 оны төсвийн тухай хуульд шингээх замаар зохицуулаад явна. Нийслэлийн орон сууцны корпораци хооронд явагдсан хүүгийн хөнгөлөлтүүдийг өгөх ёстой байсан ч өнгөрсөн жил гаргаж өгөөгүй, хариуцлага алдсан. Төсвөөс өгөх боломжгүй учраас НОК өөрсдөө шийдэх ёстой.

-Энэ зээлийг бүх банкаар дамжуулах уу

Бүх банкаар дамжуулах боломжтой.

-Яг ямар иргэдэд зээл өгөх вэ. Иргэд зээлээ авахдаа тавигдах шаардлага нь хэт өндөр байх уу. Давхар зээлтэй байж болох уу?

Иргэдийн зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар л хязгаарлагдана. Ажил олгодог, хоёр хүн цалинжуулдаг, бизнес эрхэлдэг иргэд хамрагдана.

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.250.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.