“КҮҮКЭЛДЭЙ...”
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-10

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэх “утсан хүүхэлдэй” арай эрт өндөрт нисчихлээ гэж учир мэдэх улстөрчид ярьж бичих нь элбэгшлээ... Энэ ч бас ҮНЭНИЙ ОРТОЙ л байх... Түүнд өөрийн гэсэн “БОДОЛ” алга. Одоо бол У.Хүрэлсүх ХӨГЖМӨӨ ЗАХИАЛЖ, бүжгээ дэглэнэ... Сүүлийн үед үүсээд буй ноцтой бичлэгүүд, нийгэмд илгээж буй хар санаануудаас шууд мэдрэгдэх мэт. Л.Оюун-Эрдэнэ бол “Өрөө төлж” байгаа л хүн.

Түүний ирээдүйн дүр зураг болж АНУ-д цагаачилж, эх орноосоо дүрвэсэн Ч.Сайханбилэг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийгаа “ТОНГОРЧИХООД” дараа нь өөрөө “дураараа дургисан” нэгэн. Түүний буруу үйлдэл ШҮҮХИЙН ХАВТАСТ ХЭРЭГТ бичээтэй буй. Даан ч хариуцлагаас зугтаж одоо хүний газар цагаачилж, оргонож яваа нь үнэн. Л.Оюун-Эрдэнэ ч бас нэг иймэрхүү л хувь тавилантай байх болов уу гэсэн дүр зураг уншигдаад байгаа юм. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг бүр нь.. Ингэхэд ХАРВАРДАД юу сурсан нөхөр вэ гэмээр... Юун нөгөө Япон лугаа хөгжих вэ... ДАРАНГУЙЛЛЫН СИСТЕМЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА... Оюук бол цаанаасаа л УРВАГЧ, ШАРВАГЧ юм. Тэр М.Энхболдод таалагдахын тулд БӨӨРӨНД нь шигдсэн “ХАЧИГ”  л явсан. Хамтдаа малийтал инээж зурагаа даруулсан нь ч бий...

Тэгтэл яав... М.Энхболдыгоо Монголын ХАМГИЙН МУУ, МУУХАЙ ХҮН болгон шоолж, хүний адаг гэж нулимж “жийсэн”. Эр хүн ийм хаяагүй, хударгагүй байж болохгүй л дээ... Түүнийхээ шанд эзнээсээ том шагнал  авч САЙДЫН СЭНТИЙД заларсан. Дараа нь намынхаа генсектэй нийлж эзнээ бас л суудлаас нь буулгаж өөрөө Ерөнхий сайд болов. Тохиролцооны үндсэн дээр. Яахав У.Хүрэлсүх эрх биш намын дарга учраас арай ч БЯЦЛУУЛЧИХГҮЙ байх л даа. Гэхдээ нэгэнт эрх мэдэлд хүрчихсэн, бяр суучихсан учраас ХҮҮКИЙГЭЭ ч “нухаж” мэднэ. Санаанд нь багтаж яваа биз. Эр хүний дотор ЭМЭЭЛ ХАЗААРТАЙ МОРЬ бий гэж үгтэй. Тэр одоохондоо ХҮЧТЭЙ байгаа нь үнэн. 2021 оны зургаадах удаагийн төрийн тэргүүний сонгуульд МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх өрсөлдөх нь тодорхой боллоо... МАН-аас одоо ХҮҮК л дэвшихгүй бол Монголд одоохондоо ЖЕНКО-г барах бяртай улстөрч даан ч алга. Тийм учраас Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БУУЛГАЖ авахын тулд элдэв аргаа хэрэглэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн даагаварын дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгатай албан ёсоор дайн эхлүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Амаржаргалын Гансүхийг АМЛАЖ авчээ. Улмаар ҮАБЗ-ийн гишүүний хувьд тус зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээжээ. А.Гансүх даргыг чөлөөлөх эсхийг Ерөнхийлөгч шийднэ. Мэдээж өөрийнхөө ойрын хүнийг чөлөөлж, өөрийгөө бариад өгчихдөг тэнэг хүн биш байх. Ингээд түүгээр ЯВСАН ГАЙГ өөртөө дуудаж галаар наадаж эхлэв. М.Энхболдын хувьд мэдээж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт дургүй. Ерөнхийлөгчийн зүгээс энэ боломжийг ашиглаж л таараа... УИХ дээр М.Энхболдын талынхан чамгүй бий... Тэгэхээр 80-д оны онгироо БАЦААН нэг юм бодохгүй бол горьгүй.

Дараагийн нэг ЁС ЗҮЙГҮЙ үйлдэл нь ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БОЛОВСНООР доромжилсон үйлдэл. “Эмэгтэйчүүд эрт төрж, хүнтэй сууж байгаа учраас ЦЭРЭГТ ЯВУУЛНА” гэж эрхийг нь хамгаалах өдрийн өмнө хэлж ДОРОМЖЛООД амжив. Дараа нь ШОРОНД очиж хоригдлыг ОЛНЫ ӨМНӨ ГАРГАЖ бас л элдэвлүүлэв. Хүний эрхийн мэдрэмжгүй, ТЭНЭГ үйлдэл гаргасан тэрбээр одоо бүүр даварч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ЭСРЭГ АЛХАМ хийж эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.7.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.