Б.Мөнхцэлмэг: Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор дансны тухай баримт, гүйлгээ ил болсон. Одоо ОГЦОР
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-18

“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ерөнхийлөгч Х. Баттулга зэрэг арван найман оффшорын бүсэд данс эзэмшиж байгаа хүнийг шалгуулахаар өгсөн юм. Одоохондоо авилагатай тэмцэх газар хариу өгөөгүй байна.

АТГ-аас та бүхэнд хариу өгсөн үү?

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс  2021 оны 2сарын 25нд буюу хоёр хоногийн өмнө оффор бүсэд данс эзэмшиж байгаа Сү.Батболд, Х.Баттулга, УИХ-ийн гишүүн Дэлгэрсайхан нийтийн албан тушаалтан 18 хүнийг шалгуулахаар авилгатай тэмцэх газар өгсөн. Өнөөдөр монголд юу болж байна гэхлээр монголын том том хулгайч нар, уул уурхай, төмөр замын, төсвийн, өмч хувичлалын хулгайчдын хоорондын зодоон болж байгаа юм. Шуудхан хэлэхэд МАН, АН хоёрын хоорондын зодоон болж байгаа юм. Өшөө сайн зодолдоосой яагаад ингэж хэлж байна гэхээр энэ том хулгайч нар хоорондоо зодолдхоор ард иргэдийн сүүлийн 10,20 жил хууль шүүхийн байгууллагуудын ил болгож чадаагүй маш олон мэдээллүүдийг  сонгуулийн өмнө ил болгодог. Үүнээс жишээ дурьдвал С. Зориг агсаны хэрэг байна. Намайг хүүхэд байхад Зоригийн хэрэг гэж ярьдаг байсан. Ямар ч материал тодорхой шийдэгддэггүй. Гэтэл УИХ сонгуулийн өмнө болон энэ ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  бичлэгүүд нь гарч эхлэж байгаа.

Шүүгч нарын бичлэгийн асуудлыг та бас хөндсөн?

Дараагийн асуудал нь шүүгчдийн асуудал Баасанцогт гэдэг хүнээр дамжуулаад  11н шүүгчийн данс руу мөнгө шилжүүлсэн асуудал байгаа. Өөрөөр хэлвэл хууль шүүхийн байгууллага гэдэг бол шударга ёсыг тогтоодог.  Энэ нь иргэд бидний амьдралд хамаагүй зүйл биш. Залуу насанд алдаад хүнтэй зодоон нүдээн хийцэн эсвэл үр хүүхдээ тэжээх гээд санамсаргүй байдлаар ч юм уу хулгай хйицэн хүмүүс насаараа хорих ял авч байна. Гэтэл дарга нарын хүүхдүүд бол ямар асуудалд дандаа ялдаг, ялаас мултардаг. Шүүгчдийн асуудал цаашлаад юу болж байна гэхээр би чинь хөдөлмөр үндэсний намаас ХУД-т сонгогдсон төлөөлөгч шүү дээ  та бүхэн санаж байгаа бол орон нутгийн сонгуулаар үндэсний хөдөлмөрийн яам сонгууль дөхөнгүүт бид нарыг сонгуульд оруулахгүй гэж шийдвэр гаргасан. Сонгууль эхлээд долоо хоносон байхад гарч чадаагүй, морь барианаасаа гарчихсан өрсөлдөөд явж байхад бид нар шүүх дээр байсан. Ганцхан хүний захиалгаар сонгуульд оруулахгүй байж чадаж байгаа юм.  Х.Баттулга ерөнхийлөгч маш ойлгомжтой. Энийг бид нар зөндөө баримтаар хэлж чадна. Ингээд биднийг зогсоож чадаж байна. Тухайн юу гэж бодсон бэ гэхлээр заа яахав энэ хүн намын бацаануудыг бол шүүхийн шийдвэрээр сонгуульд оруулахгүй байж болох юм байна, үсрээд л хэд хоног гонгиноно биз ингээд эд нар яадаг юм гэж бодсон юм шиг байгаа юм. Тухайн үед бид нар тэмцэж байгаад шүүхийн шийдвэрийг өөрчлүүлсэн. Өөрөөр хэлвэл Гарьдмагнай киноны Жигмэд шиг,залуу шинэ үеийнхэндээ муухай халгаатай. Ийм учраас бид хууль шүүхийн байгууллагыг үнэхээр завхруулсныг миний хувьд бол маш тодорхой мэдэж байна. Энэ мэдээллүүд яаж цацагдаж байна гэхээр улс төрийн Сү.Батболд, Х. Баттулга буюу МАН АН-ын хулгайч нарын хоорондын зодоон дунд гарч ирж байгаа. Өчигдөр маш тодорхой мэдээллүүд цацагдаж байна.

Та яагаад Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг ажиллаж байгаа юм бэ?

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор дансны тухай баримт, гүйлгээ нь байна. Нэг оффшор данстай бол андуурчээ гэж бодохсон, хоёр оффшор данстай байсан бол хүн нэг алдчижээ гэж бодохсон, гурван оффшор данстай байсан бол монголын ёс гурав юм даа гээд орхихсон. Арав арван оффшор данстай Сү. Батболдтойгоо яг адилхан. Ийм оффшорчдийг бид АТГ-д шалгуулхаар өгсөн. Гэтэд АТГ хуулиараа нэг сарын дараа хариу өгөх ёстой. Өнөөдөр 22 дох хоног намайг нэг ч дуудаж мэдүүлэг авсангүй, хариуцсан байцаагчтайгаа уулзья дарга нарын хэрэг болохоор ингээд удаад сунжраад яваад байдаг.Зүгээр нэг сургуулийн эрхлэгч, цэцэрлэгийн багш нар шавийнхаа эцэг эхээс цэцэг авчхаар байцаагдаж хориод байдаг. Тэгэхээр энийг шалгах ёстой, шалгахгүй байх магадлал өндөр юм байна гэж бодсон учраас бид АТГ ирж шаардлага тавьж байгаа юм. Хэрвээ авилгатай тэмцэх газар шалгах үйл ажиллагаагаа явуулахгүй  бол хуулиараа АТГ прокрорын байгууллага хяналт тавьж ажилладаг. Бид нар прокрорыг шаардана. Сонгуулийн өмнө хуулийн байгууллагуудын арав хорин жил гаргаагүй юмныг гарч ирдэг мэдээллүүд, иргэд бид нар хэн нэгний талд оролгүйгээр шалгуулах ёстой. Шуудхан хэлэхэл ерөнхийлөгчийн сонгууль дөхөхөөр түүхийг шинэчлэнэ, авилгатай тэмцэнэ, шудрага ёсыг тогтооно гэдэг үе үеийн ерөнхийлөгч нар ийм л лоозонтой ажилладаг. Тэгээд гарч ирээд өөр юм хийдэг. Шууд цохоод хэлэхэд  МАН,АН энэ хоёр нам бол үнэхээр ямар ч шинэчлэлийг хийж чадахгүй шүү. Хуучин хүмүүсээс шинэ юм хүлээх хэрэггүй байдаг юм. Иргэдэд уриалж хэлэхэд эд нарыг өшөө сайн зодолдуул, өшөө олон мэдээлэл ил тод болох хэрэгтэй байна. Энэ мэдээллийг бүгдээрээ хуулийн байгууллагад өгье. Бид уучлахгүй энэ хөдөлгөөн бол эцсийг нь үзэж бүх хулгайч нар дээр ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө явах болно гэдгээ хэлж байгаа юм. За баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.236.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.