Г.Отгонтамир: Он гарснаас хойш зам тээврийн ослоос 2226 хүн гэмтэж 37 хүний амь нас хохирсон байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-18

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Нийслэлийн дүүргүүдэд утааны хэмжилт хийж байгаа утааны хэмжилтийн зорилго нь юу вэ? Ямар арга хэмжээ авдаг вэ?  Нийслэлд хэчнээн автомашин хөдөлгөөнд оролцдог вэ?

Тээврийн хэрэгслийн бүрэн бүрэлдэхүүнийг хангах чиглэлээр улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа.Энэ тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангах бөгөөд яндангаас ялгарах дуу чимээ буюу утааны стандарт авто тээврийн үндэсний төвтэй хамтраад хяналт шалгалтыг явуулж байна. Нийслэл хотын хэмжээнд 4 цагт явуулын оншлогоотой тээврүүдийг шалгаж байна. Одоогийн байдлаар 254 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлсэн. Ер нь оношилгоондоо ороогүй гадна талын гэрэл бүрэн бус тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож байна.Нийслэл хотын хэмжээнд 6000-7000 мянга тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог. Монгол улсд бүртгэлтэй замын хөдөлгөөнд 1284000 машин байдаг. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэхүү арга хэмжээг зохиож байгаа.

-Зөрчил гаргадаг авто тээврийн хэрэгсэлд ямар арга хэмжээ авдаг вэ?

Оношлогооны инженер мэргэжилтнүүдтэй тээврийн хэрэгслийн техникийн стандарт буюу бүрэн байдал дээр нь дүрслэх оношлогоог хийж байгаа. Явуулын оношлогооны тээврийн хэрэгслээр яндангаас гарах дуу чимээ болон утаа ихтэй машиныг хэмжилтээр тогтоож байгаа. Үнэхээр утаа ихтэй бүрэн бүтэн байдал хангаагүй тээврийн хэрэгслийг гэрчилгээг хурааж аваад оношлогүүнд дахин хамруулна.

-Он гарснаас хойш хэчнээн тээврийн хэрэгсэл зөрчил гаргаж байна вэ? Энэ талаар судалгаа байна уу?

Нийтдээ 2021  оны хоёр сарын байдлаар 6556 авто машины зам тээврийн дуудлага ирсэн. Үүнээс 2226 хүн гэмтэж 37 хүний амь нас хохирсон байна. Тэгэхээр орон нутагт гарч байгаа осол аваарын дийлэнх нь орон нутгийн зам дагуу учраас жолооч маань сайтар амарч, хурдаа тохируулах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Нөгөөтэйгөөр орон нутгийн иргэд малчид А ангилалын мотоциклын дөрвөн сарын 1-нээс хойш унах ёстой байтал тухайн орон нутгийн захирамжийг зөрчдөг.Харин зуны улирлын тээврийн хэрэгслийн өвлийн улиралд унаж дээрээс нь хамгааллын малгай хэрэглээгүй улмаас хурдаа хэтрүүлж мөн бартаатай замаар явж амь нас нь эрсдэх ,гэмтэх тохиолдол маш их байгаа.Эдгээр ослуудын анхаарал татаж байгаа нь мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж хамгааллын малгайгаа өмсөх,хурдаа зөв тохируулж явах нөхцөл байдал цайлшгүй шалтгаалж байгаа.

-Орон нутгийн осол аваар нийслэлийнхтэй харьцуулбал хэр их байдаг вэ? Орон нутгийн зам шаардлага хангаж байна уу? Нэн ялангуяа Дарханы зам дээр хэчнээн осол аваар бүртгэгдэв зам засварын ажил эхлээд 3 жил болж байна шүү дээ

Ер нь бол жолооч нар хөдөлгөөнд оролцоод явж байхдаа маш анхаарал болгоомжтой байх ёстой замын нөхцөл байдлаас шалтгаалж хурдаа зөв тохируулах ёстой. Харин жолоочоос шалтгаалдаг осол аваар бол 97.4 хувь 2020 онд эзэлсэн байгаа. Тэгэхдээ гарч байгаа осол аваарын дийлэнх нь ерөөсөө жолооч орон нутгийн замд явахаасаа өмнө сайтар амарсан байх хэрэгтэй. Ер нь гарч байгаа ослын 80-90 орчим хувь нь хурд хэтрүүлдэг. Хэдийгээр одоо дулаарч байгаа ч орон нутгийн суурийн гаднах замд халтиргаа гилүүр үүссэн байгаа. Эсвэл жолоочид гэр бүл, найз нөхөдтэйгөө явж байгаа үедээ хурдаа зөв тохируулж явах ёстой байтал хурд хэтрүүлснээр осол аваар таш их гарч байгаа.

-Дарханы зам дээр зам хуулснаас хойш өмнөх үетэй харьцуулбал осол аваар ихэссэн үү?

Бүх нийтийн бэлэн байдал хөл хориотой холбогдуулан зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хориглож байгаа. Одоогийн байдлаар гурван сарын 28-ны өглөөний 6 цаг хүртэл хотоос гарах орох хөдөлгөөн хаагдсан болохоор үүнтэй холбоотой осол аваарын дуудлага харьцангуй багассан үзүүлэлттэй байна. Ер нь ослын мэдээлэл өмнөх үетэйгээ харьцуулбал  60-70 орчим хувь буурсан. Гэхдээ Дархан гэлтгүй жолооч нар зорчих хэсгээ бүрэн чөлөөлж зогсдоггүй бөгөөд шөнө оройн цагаар соёлтой байж гэрэл шилжүүлэхгүй байснаар гэрлийн гялбаанд замаас гарах биет зүйл мөргөх тохиолдол байдаг.

Тиймээс замын хөдөлгөөнд орж байгаа жолооч нар хурдаа тохируулан хэрэглэх шөнө оройн цагаар гэрэл шилжүүлж явахыг албаны зүгээс нийт иргэддээ хандаж хэлмээр байна.

-Өчигдрөөс эхлээд 23 цагаас өглөөний 6 хүртэл хөл хорио тогтоож байгаа шүү дээ. Энэ хооронд 2 өдөр өнгөрлөө энэ явцад ямар зөрчил гарч байна энэ талаар иргэдэд анхааруулах зүйл байгаа юу?

Нийслэлийн ЗГ-ын захирамжийн дагуу 14 хоногийн хугацаанд шөнийн 23 цагаас өглөөний 6:00 хүртэл хөл хорио тогтоож байгаа юм.Үүнтэй холбоотой онцын шаардлага байхгүй бол иргэд та бүхэн ЗГ-ын захирамж УОК-оос гаргасан зөвлөмж шийдвэрийг дагаж мөрдөөч ээ. Тэгэхгүйгээр найз нөхдөө хүргэж өгөх гэсэн юм яг одоо орлоо гэдэг тайлбарыг тавьж байгаа. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж байгаа болохоор энийг бас анхаараарай гэдгийг хэлмээр байна.

-Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил бүртгэгдсэн үү?

Иргэдээс шаардлага биелүүлэхгүй байгаа зөрчил бүртгэгдээгүй.Шөнө оройн цагийн үед ойрхон явж байна гэсэн тайлбар тавьж байгаа. Гэхдээ 100%-ийн 80% нь дэглэмээ баримталж байгаа.Тэгэхээр иргэд та бүхэн гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөөч ээ. ЗГ-аас гаргасан шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд эрт тарж байгаа.

-БЗД-ийн 26-р хороонд хөл хорио тогтоосонтой холбоотой замын түгжрэл ямар байна вэ?

Замын ачаалал эрс нэмэгдсэн зүүн талаас орж ирж байгаа урсгал БЗД-ийн нутагш дэвсгэрээр явдаг байгаа. Ер нь Их Монголын гудамж, нарны зам,олимпын гудамж,намянжуугын гудамж гэх энэ 4 замын ачаалал их байгаа. Тэгэхээр иргэд маань энэ замаас гадна Энхтайваны өргөн чөлөөгөөр явах боломжтой.Өлөө оройдоо зүүнээсээ баруун,баруунаасаа зүүн тийшээ харин Их Монголын гудамжинд урдаасаа хойш чиглэлтэй нэлээдгүй ачаалал авч байгаа. Тэгэхээр 5 өдрийн хугацаанд хөл хорио тогтоосон учраас иргэд маань Энхтайваны өргөн чөлөөгөөр явах боломжтой. Мөн энэ замаар явдаг бол цагаа тодорхойлж гэрээсээ гараарай гэж анхааруулъя.

Үзэгчдээ ТЦА-аас цаг үеийн байдлаар тодруулга хийлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.148.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.