Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Д.ПҮРАВДАВАА гэж хэн бэ
Нийтлэл
/
2021-03-20

Нэр хугархаар яс хугар гэж үг бий. Харин Д.Пүрэвдаваа гэх нөхрийн хувьд энэ үг эсрэг тэсрэг. Элдэв хэл ам гээд сайнаасаа муугаар хэлэгдэх нь их. Зарим этгээдүүд шиг мөнгөний вант улстай биш гэж байгаа. Харин АН-ынхаа дарга Э.Эрдэнэ стайлтай нөхөр гэж болно. АН-д мөнгөгүй, бизнесгүй залуу хүн хол гишгэхгүйг бид мэднэ. Намын дотоод элдэв сунгаа нь мөнгөний босго өндөртэй. За тэгээд Мөнхийн залуу тодотголтой хэсэг ах нар нь хороо хутгаж, жороо найруулсаар ирсэн билээ. Өдгөө ч иймээрээ байгаа.

Тэгвэл мөнгөний вант улсаас ангид Д.Пүрэвдаваа гэх нөхөр яаж, ямар аргаар АН-дотроо тойглуулж, хэний хутгасан хороор энд тэндхийн албан гувчуурт хүрч тогтсоор ирсэн бэ. Анх бол МҮДН-д харьяалагдаад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг л явдаг байсан гэж байгаа. Ийм байдалтай явахдаа эргэлт буцалтгүйгээр Шонхор фракцийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан гэж түүнийг ярьдаг.  Тэгвэл энэ нь түүнд бялуу хүртээх боломж олгожээ. Тухайлбал дүүргийн Засаг дарга болох эрхээ нээлгэчихсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл 2012 оны сонгуулийн дараа Нийслэлийн Засаг даргын орлогч болсон ч удалгүй Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилогдож байсан юм. Дөрвөн жил Баянзүрх дүүргийг хариуцсан нэрээр дураараа дургисан гэхэд хилсдэхгүй.

Баянзүрхээс багагүй хөрөнгө босгоод авсан ч юм билүү хардах шалтгаан бидэнд бий. Учир нь улс төрийн нам төдийгүй төрийн сэнтийд сэтэр зүүх нь тийм амаргүй билээ. Эрх баригч намуудын хорчид төрийн суудалд үнэ тогтоож, худалдагдаж, мөнгөний хэрэгсэл болгочихсон үе хойно аргагүй ээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болж мандсан. За тэгээд НАН-ын даргаар ч сонгогджээ. Хар цагаантай хорвоод хар, цагаанаар хэлдэгдэж л яваа нэгэн. Одоо харин 50000 гишүүнтэй АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж байна. Ингээд ажиглаад байхад түүний ард хэн байдаг вэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэгвэл үүний хариулт нь АН-ын МӨНХИЙН ЗАЛУУ” хочит ах нарынх нь нэг ч биш, олны дунд цуурсан Женко Баттулга ч биш харин хэнтэй ч нийлж бас салж чаддаг нэгэн гэдэг хариултанд хүргэдэг билээ.

Г.Нэргүй

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.234.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.