Х.Алтанхуяг: АН нэгдээд НЭГ Л ДАРГАТАЙ болохын тулд бид түрүүлж буулт хийж ЭВЛЭРЭЛД уриалж байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-20

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягтай ярилцлаа.

Ардчилсан намд хоёр хуваагдал, үл ойлголцол байна эвлэрэх ийм ямар ч боломж бололцоогүй болчоод нэг нам нь дотоод сонгуулийн хороогоо намын даргын сонгуулиа эхлээд явуулчлаа. Гэтэл одоо танай хэсэг нь ахиад сонгуулийн бүртгэл эхлээд материалаа хүлээж аваад явж байна. Энэтэй эвлэрэх ийм өоломж бололцоо байна уу ?

Үүсээд буй нөхцөлд хоёр гурван зарчмын зөрүүтэй саналууд ирсэн. Тэрнээс болоод  хоёр тал хойшоо хараад суусан асуудал байгаа. Энэ дээр нэгдэх асуудал нь болохоор цахим сонгууль болон уламжлалт сонгуулийн алинаар нь явуулах вэ гэсэн асуудал байсан. Хоёрдох нь болохоор хоног хугацааны болон санал хураалтын ийм асуудал байгаа. 4- дүгээр сарын 25-н бол нилээн хойшоо татсан ийм хоног хугацаа байна. Энэ хугацаа нь ерөнхийлөгчийн сонгууль руу нилээн ойртож байгаа болохоор хүлээн зөвшөөрмөөргүй байна. Тийм учраас энэ 3 дугаар сарын 28-нд болгоно, гэдэг ийм л зарчмын зөрчилдөөнөөс хоёр тийшээ болсон. 3 дугаар сарын 14-нд болсон их хурлын 11 гишүүн АН намын дарга С.Эрдэнэнтэй уулзалт хийсэн байгаа энэ уулзалтын үр дүнд цахим сонгууль их зөв юм байна. Тэгэхээр энэ цахим сонгуулийг явуулцгаая. Цар тахлын үед бол цахим сонгууль шиг нэн хэрэгтэй зүйл байхгүй юм байна гэж үзсэн. Тийм учраас цахим сонгууль дээр бол санал нэгдэж байгаа. Сонгуулийн үед УОК-оос таван хэсэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байгаа. Энэ үед л манай цахим сонгууль өгч байсан гишүүд маань хэдий хөл хорионд байгаа ч гэсэн саналаа өгч чадсан, санал өгөх эрхээ эдлэж чадсан. Цахим сонгууль дээр аль аль талын байр суурь нэг ийм зарчмын санал гарсан. Тэндээс ажлын хэсэг гараад явья гэсэн боловч тэр дунд нь нэгдүүлэхгүй байх ч сонирхолтой бүлэг байна. Манай дотоод сонгуулийн хороо бас алхам хийх ёстой. Сая сонгуулиар гишүүд маань хүчирхэг АН нэгдмэл байх ёстой, тэрнээс хоёр тал талцсан, муудалцсан ийм байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй ийм учраас та бүхэн нэгдээчэй, дээрээ бас энэ бүхнийг яриачээ гэдэг ийм санал маш ихээр ирсэн учраас дотоод сонгуулийн хорооноос тогтоол гаргаад намын удирдлагад зөвшилцсөн байгаа. Бид бүхэн одоо нэгдмэл байдлын төлөө эв нэгдлийн төлөө тодорхой буулт хийх шаардлагатай байна. Тийм учраас намын удирдлагаас тодорхой ийм шийдэл гаргаж өгөөчээ гэсэн зүйлийг ярьсан байгаа. Намын удирдлага энэ зүйл дээр бас нилээн уян хатан хандаж эв нэгдэл гишүүдийн эрх ашгийг бодох үүднээс хоног хугацааг нь наашлуулья гээд 3-р сарын 28-нд бид бүхэн нэг шугам дээр ажиллаж нөгөө талынхаа хүсэж байсан тэр хоног хугацаан дээр сонгуулиа товлоё гэж тогтоол гаргаад үндэсний бодлогын хороон дээр орсон үндэсний бодлогын хороо маань ч дэмжсэн. Үүнд маш их баяртай байна. 3 дугаар сарын 28-нд бид тамга тэмдэгтэй зарлаж байгаа энэ сонгуульдаа оролцооч ээ.  Мөн урд байгаа нэр дэвшигчид маань буруу байхгүй шүү дээ. Тийм учраас сонгуульдаа оролцуулах тэр эрхийг бас нээгээд өгчихсөн. Та бүхэн найман цагаас өмнө ирээд албан ёсоор бүртгүүлээд сунгаандаа оролцоод явах бүрэн боломжтой. Яагаад гэвэл ардчилсан намын гишүүд бүгд тэгш эрхтэйгээр сонгогдох эрх нь байх ёстой, нэр дэвших эрх нь байх ёстой. Тэр утгаараа л бид бүхэн энэ зүйлийг нээж өгөөд явж байна. Тийм учраас ирээд ширээний ард суугаач гэж  Ц.Туваан тэргүүтэй журмын нөхдөө уриалмаар байна. Бид түрүүлж буулт хийгээд бас түрүүлж алхам хийлээ. Та бүхэн маань намынхаа эв нэгдлийн төлөө, гишүүдийнхээ төлөө хүчирхэгжсэн намын төлөө бид бүхэн ширээний ард суугаасай. Гишүүд маань ч гэсэн энэ тал дээр бас тухайн нөхөд рүү та бүхэн маань бас шахалтаа үзүүлээрэай, уриалаарай гэж хүсэж байна.

АН намын бүлгийн гишүүд С.Эрдэнэ даргатай уулзахдаа бол хоёр талаас нь зөвшилцөл гаргая. Гурав гурван гишүүний төлөөлөлтэй баг гаргая гэсэн, гэтэл Туваан даргын төлөөлж байгаа багаас зөвшилцлийн хэсэг ороогүй, орохгүй байна гэж ойлгож болох уу?

Тэр бол ХЭГ-ын дарга Цэрэнбат тухайн үед энэ ажлын хэсгээ байгуулая гэдэг байдлаар УИХ-ийн гишүүн рүү, Нүрзэд, бусад хүмүүс рүү залгасан юм билээ. Тийм учраас ажлын хэсэг байгуулагдаагүй, ажлын хэсэг байгуулагдаагүй ч гэсэн бид ямар нэгэн байдлаар хараад суугаад байж болохгүй юм байна гэж бодсон. Бид заавал түрүүлж алхам хийх ёстой,буулт хийх ёстой аль нэг нь буулт хийхгүй л бол хоёр тийшээ хараад суугаад байдаг. Эцсийн бүлэгт яг хэн хохирох вэ гэдэг ийм том асуудал үүсдэг. Эргээд дараагийн намын сонгууль гэхээсээ илүү дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг яах вэ гэдэг ийм эргэлзээтэй асуудлууд үүсэж байгаа.  Бид бүхэн нэгдэж энэ асуудлыг нэг тийш нь болгож сонгуулиар нэг намын даргатай сонгох ийм үйл ажиллагаа руу орох ёстой.

Тэгэхээр саяхан нийслэл, дүүрэг, аймгийн АН намын даргын сунгаа явагдаж ерөнхий хүмүүс сонгогдлоо. Ялангуяа нийслэлийн АН намын даргаар өмнө нь хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл сонгогдсон гэтэл яг одоо хүчин төгөлдөр ажиллаж байгаа хүнээр бол Д.Пүрэвдаваа гэдэг хүн нийслэлийн АН намын даргаар үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа энэ хоёр маань тамга тэмдгээ өгөлцөж авах дээр ёс журмын дагуу явах вэ?

Нөгөө талын дөрвөн нэр дэвшигчийг бид нэгдэхийг уриалсан. Хэрвээ тэд ирэхгүйгээр өөрсдийнхөө дүрмээр ингээд явнаа гэх юм бол энэ хүчингүй болно. Ер нь бол монгол улсын хуулинд захирагдаж амьдрах ёстой. Хуулийн дор бид тамга тэмдэгтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдлаар бол Х.Алтанхуяг гэдэг хүний толгойлж байгаа энэ дотоод сонгуулийн хороо бол албан ёсны тамга тэмдэгтэй. Нөгөө талд бол хүчингүй болсон тэмдэг дотоод сонгуулийн хорооны тэмдэг ашиглаад сонгууль зарлаад явж байгаа энэ хүчингүй болсон тамган дээрээ өөрөө хүчингүй болгосон гэсэн гарын үсэг зурсан баримт надад байна. Та бүхэн бас дараа тэрийг аваад үзээрэй. Хэвлэлээр ч бас энэ тухай ярьсан. Яг тэр хүчингүй болсон тамга тэмдгээр сунгаа зарлагдаад явж байгаа гэсэн үг .

Өнөөдөр АН-ын сунгаанд өрсөлдөх  хүмүүс бол материалаа бүрдүүлж өгөөд дотоод сонгуулийн хороо, үндэсний бодлогын хороогоор хэлэлцээд нэр дэвших эрх нь нээгдээд ирэхээр 3 дугаар сарын 28- нд сунгаа явагдана гэсэн үг үү?

3 дугаар сарын 28- нд цахим санал хураалт болно. Ер нь бол цахим санал хураалт бол нэн чухал гэдэг нь удаа дараа харагдаж байна шүүдээ. Өнөөдөр л гэхэд ЗГХЭГ-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригын мэдэгдэж байгаагаар бол 200 гаруй хүн илэрсэн байна. Тийм учраас одоо нэн шаардлагатай хөл хорио тогтоох хэрэгтэй байна гэсэн мэдээллийг өгсөн байна. Ингээд бодохоор улс орон даяар, нийслэлийн хэмжээнд хөл хорио тогтоогдчихвол энэ сарын 28- нд иргэд маань гишүүд маань саналаа өгөх боломжгүй болно гэсэн үг шүүдээ. Энэ үед цахим сонгууль гэдэг бол түүнээс үл хамаарч бид бүхэн намын даргаа сонгох ийм бүрэн боломж байгаа гэсэн үг. Бүгдээрээ энэ боломж нь дээрээ төвлөрөөд, энэ боломжоо ашиглад нийлээд адилхан хяналтаа тавиад даргаа сонгоё гэсэн ийм л зүйлийг уриалсан байгаа

За баярлалаа таньд.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.239.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.