Ц. Оюунгэрэл: Ардчилсан намыг нэгтгэх цорын ганц алхам бол САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ юм
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-22

Ардчилсан намын даргын цахим сонгуулийн нээлт 2021 оны 03 сарын 20-нд боллоо. Энэ үеэр намын даргын сунгаанд хүч үзэхээр нэр дэвшсэн цор ганц эмэгтэй УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн илтгэлийг танд хүргэж байна. Тэрбээр намын даргын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсаны дараа намын гишүүддээ хандаж дараах үгийг хэллээ.

Сайн байцгаана уу? Монгол орны өнцөг булан бүрт суугаа Ардчилсан намын төв хорооны шийдвэр гаргагч нараа, ардчилсан намын дэмжигчдээ, ардчилсан намын хувь заяа хаашаа эргэх бол гэж сэтгэл догдлон харж суугаа монголын нийт ард түмээн Ардчилсан намын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж албан ёсоор суртчилгаа хийх эрхээ олж авахаар гурван удаа бүртгүүлсэний эцэст та бүхэндээ хандах завшаан тохиож байна.

Алхам болгонд тохиолдож байсан асуудал зөрчлийг өнөөдөр энд яримааргүй байна. Яагаад юу хийх гээд нэг сонгуульд дахин дахин бүртгүүлээд байгаагаа та бүхэндээ хэлье. АН бол улс төрийн ойлгомжтой цэгцтэй байр суурьтай нэр төртэй нам байх ёстой. Дүрмэндээ тунхагласан гайхалтай үнэт зүйлээ дагаж улс төрийн шийдвэр гаргадаг улс төрийн институц байх ёстой. Гэтэл өнөөдөр ард түмний дунд Ардчилсан намын зүгээс улс төрийн ойлгомжтой байр суурийг томьёолж байх ёстой. Улс төрийн зөвлөл гэдэг институц маань жолоонгүй морь мэт болоод байгаа нь нууц биш юм аа. Улс төрийн хамгийн тодорхой, хамгийн зоримог байр суурьтай байх ёстой манлайлагчид маань улс төрийн зөвлөлд багтаж чадахгүй болсноор өдгөө 17 жил өнгөрсөн байна.

Манай намын улс төрийн үзэл санааны хамгийн гол цөм байх ёстой тэр байгууллага орон нутгын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй ажилласан сүүлийн 17 жил манай намаас төрдөг байсан эртээ манлайлагчдийн цуваа тасарч өнөөдрийн улс төрийн зөвлөлийн гишүүд улс төрийн манлайлал үзүүлхээс айдаг нохой хүмүүс болсон байна. Төвөгтэй нөхцөл байдал учирхад дув дуугүй суухын эрмэлздэг өрсөлдөгч намаа элдэв алдаа гаргаж байхад толгойг илээд өнгөрдөг. Нармай мэтгэлцээнд аль аль талд тал алдахгүй байхыг хичээдэг. Үзэл санааны манглайлал үзүүлж эрсдэл гаргах чадваргүй, ердөө л жалга дов фракцаа бөөцийлсөн, дээрээс хэн юу гэх бол гэсэн ая тал, заавар хүлээсэн ийм хүмүүс болцгоосон байна. Дараа үе чинь хаана байна, шинэ лидерүүд чинь хаана байна гэж асуухад бид хариулахгүй суудаг болоод удлаа.

Чухамхүү улс төрийн лидерийг хурцлан гаргадаг зөрчилтэй цаг үед шийдэмгий шийдлээр нь тодруулж ажиллуулдаг нийгмийн хариуцлага хүлээж чаддаг хүмүүсээс бүрдсэн улс төрийн зөвлөлтэй болохгүйгээр манай намын амин сүнс сэхээнээс гарахгүйн ээ. Иймээс бид энэ сонгуульд ялангуяа би энэ сонгуульд улс төрийн зөвлөлийг шинэчлэнэ гэдэг зорилготойгоор орж байгаа юм. Улс төрийн зөвлөлийг шинэчлэхэд олон цаг хугацаа хэрэггүй ээ. Цөөхөн хэдэн хоног хэрэгтэй. Гэхдээ улс төрийн зөвлөлийг 45 хүний бүрэлдэхүүнтэй болгож үүнээс 30 нь одоогийн зарчмаар орон нутгын намын хорооноос боловч үнэнхүү үнэмлэхүй олны саналаар сонгогдож үлдсэн 15 нь үндэсний бодлогын хорооноос бас л үнэмлэхүй олны саналаар тус тус хүлээн зөвшөөрөгддөг өндөр босготой болгохыг би зорьж байна. АН-аас ард түмэн ардчилсан, хүний эрхиийг дээдэлсэн, тусгаар тогнолоо дээдэлсэн сонголтыг ашиг тус хүртдэг байх ёстой. Энэ ашиг тус нэг удаагын гурил будаа, нэг удаагын хуурамч зүйл биш тогтвортой ашиг тус өгөөж байх ёстой. Бид ард түмний хүсэн хүлээсэн сонголтыг хууль, шудрага ёс, хүний эрхийн талбарт тууштай гаргаж чаддаг нам байх хэрэгтэй байна. Иргэн бүр оролцоотой, оролцсон бүхэндээ ашиг өгөөжтэй эдийн засгийг хөгжүүлэхэд Ардчилсан нам манлайлах ёстой.

Монголд хуримтлагдсан нийгмийн олон асуудал ардчилсан арга замаар шийдэх арга замаар шийдлээ хүлээнэ. Нийгмийн бүх асуудлыг сонгогчдод өгдөг өглөг өгөх захиргааны аргаар биш харин татвар төлөгчдийн мөнгийг хирүүлсэн, татвар төлөгчдөө тусалсан, хувь хэвшлийг дэмжсэн тийм аргаар шийддэг байх хэрэгтэй байна. Яагаад гэвэл татвар төлөгчдийн төлсөн татвар хязгаартай төлөх татварын хэмжээ эдийн засаг агших хэрээр, цар тахал нэмэгдэх хэрээр агшин багасаж байгаа. Ийм хүнд нөхцөлд нийгмийн асуудлыг шийдэх гарц нь иргэдиийн оролцоо бүхий иргэний боловсрол дээр суурилсан ухамсарын эдийн засаг байж болно. Эдийн засгийн гарц гаргалгаагүйгээр аливаа нэгэн асуудлыг тогтвортой уг мухраар нь шийдэх боломжгүй. Ийм учраас хуримтлагдсан нийгмийн асуудлыг эдийн засагжуулах барууны чиг баримжаатай тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн улс төрийн манлайлал манай оронд маш их үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлвэл манай нам хүчтэй орон зайг туйлдсан гэдэг засаглал маань хамгийн их үгүйлэгдэж байна. Иймээс бид хувийн хэвшлийг дэмжиж нийгмийн  интерперньерүүд олныг төрүүлэх орчныг бий болгох хэрэгтэй. АН дотроо ч Ардчилсан намын гишүүдийн манлайлсан төсөл хөтөлбөр санхүүгийн ил тод байдлыг дэвшүүлэхийн төлөө бас би энэ сонгуульд орж байгаа юм аа. Зөвхөн санхүүгийн ил тод байдлын үед л багийн гишүүд бүрэн итгэлцэлтэй байж чаддаг. Монголчууд бид багаараа ажиллаж чаддаг болох тийм үндэстэн болж чадна.

 Багаараа амжилтанд хүрч чадахгүй байгаагийн нэг шалтгаан бол санхүүгийн талаарх үл итгэлцэл юм. Санхүүгийн асуудалтай үл итгэлцэл үүссэн үед улс оронд бизнес хөгжих нь байна. Өөр юу ч хөгжиж чадахгүй. Ийм багийн итгэлцлийг үүсгэдэг санхүүгийн ил тод байдлын соёлыг улс төр төдийгүй нийгмийн бүх төслүүд дээр анхан хэрэгжүүлэгч нь Ардчилсан нам байх ёстой. Зөвхөн санхүүгийн ил тод байдлын төлөө энэ сонгуульд орж байгаа учраас ил тод хууль ёсны өмнө сонгуулийн мөнгийг тушаахаас би татгалзсан юм. Хэдхэн хоногын өмнө болж байгаа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн боловч би тэндээс нэрээ татаагүй. Би тэндээс дэмжигчдийнхаа мөнгийг татсан юм. Яагаад гэвэл дэмжигч олны хандивыг албан ёсны дансанд тушааж сонгуулийн зардлыг албан ёсны бүлгээр баримтжуулах явдал маань энэ сонгуульд өрсөлдсөнөөр намдаа бий болохыг хүсэж байгаа санхүүгийн сахилгга батын сахих хэрэгтэй гэж би үзэж байгаа юм.

Санхүүгийн ил тод байдалгүйгээр ямар ч эвлэрэл, ямар ч итгэлцэл тодорхой хугацаанд бий болж чадахгүй ээ. Эв нэгдлийг ярьж байгаа бол бид мөнгө санхүүгээ ил тод байлгах ёстой. Эв нэгдлийг эрхэмлэж байгаа бол бид намынхаа гишүүдээс сахилга батыг шаардах ёстой. Энэ бол АН –ын даргын сонгуульд хамгийн хурдан, хамгийн сайн хийж чадах ажил ммань энэ юм гэж үзэж байна. Үнэндээ манай нам татвар хандиваа өгөх гишүүд дэмжигчид маань яг ямар дансанд мөнгөө тушаах вэ энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ гэх маш мэдээлэлгүй байдаг. Мөнгө санхүүгийн олн жилийн нууцлаг арга барилыг одоо цэгцэлж төсвийн сахилга батыг чангатгах цаг болсон. Өөрөөр хэлвэл манай намын төсөв дээр тусах хэрэгтэй байна. АН-ынхан гэж хэн бэ? Биднийг юугаар нь таньдаг вэ? Биднийг ард түмэн ардчилсансоёлоор нь таньдаг байгаасай, Ардчилсан арга барилаар нь мэддэг байгаасай, үзэл санаандаа бүрэн итгэлтэйгээр хөгжлийг  бий болгож чаддагаар нь мэддэг байгаасай гэж зорьж би энэ сонгуульд орж байгаа юм аа. Намын гишүүдийн нэр хүнд хүлээн зөвшөөрөгдөх байдал нь аливаа гишүүдийн албан тушаалын эрэмбээс дээгүүр тооцогддог болхыг би хүсэх байна. УИХ-д сонгогдохын тулд, нэр дэвшихийн тулд үндэсний бодлогын хорооны гишүүд байх албагүй байхаар зохицуулахыг би зорьж байна. Харин ард түмний дунд илүү нээлттэй жирийн гишүүн ч УИХ-ын гишүүнд дэвшиж болдог байх тогтолцоог бүрдүүлнэ. Өөрөөр хэлвэл Ардчилсан намын манлайллын хүрээ гишүүдийнхээ оролцоотойгоор тэлнэ гэдгийг би зорьж байнаа.

Манай гишүүний нийгэмд манлайлах хатуу шаардлага тавихын зэрэгцээ системтэй сонгуулийг нэвтрүүлнэ. Шинэ үеийн шинэ цаг үеийн сонгуулийн намын гишүүдийг бүх шатанд нь бэлэн байлгах шаардлагатай байна. Иргэдтэй харилцах чадвартай, иргэдийн оролцоотойгоор орн нутгийнхаа болон улс орныхоо чухал асуудлыг шийдвэрлэх чадамжтай Ардчилсан улс төртэй манлайлагчдыг олноор төрүүлэх АН-аас монголын төрд нийлүүлэх хамгийн чухал бүтээгдэхүүн мөн  гэж гишүүдийн манлайлалд онгцгой анхаарна . миний дараагийн чухал зүйл бол улс төрийн өртгийг бууруулах улс төрийн санхүүжилтийг багасгаж залуучууд, эмэгтэйчүүд орлого багатай иргэдэд улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нөхцлийг хангана гэж үзэж байна.

Намын доторх бүх сонгуулийг дэмжингүй байлгаж болно. Намын санхүүжлийн гол эх үүсвэр нь татварын базаж суурилсан шударга татвар байх бөгөөд намын тогтортой үйл ажиллагаанд жил бүр батлагдсан төсөв байх ёстой юм. Нам дотроо төрийн бодлогогүй, батлагдсан төсөвгүй, төсвийг сахилга батгүй, төсвийн хяналт шалгалтгүйгээр цаашид ажиллаж болохгүй. Намынхаа төсвийг зөв зарцуулж сурч байж ард түмнийг мөнгөнд гарын үсгийг зурах эрхийг авах ёстой.намын дотоод өдөр тутмын үйл ажиллагаанд тогтвортой байдал дадал , үр өгөөжийг чухалчилна. Улс төрийн дадлыг бууруулах олон шинэ санаачлагыг монголын улс төрд АН-д нэвтрүүлж чадна. Өнөөдрийн цахим сунгаанд зарцуулалтын нэг болж харагдаж байгаа нь дэвшилттэй байна. Хэрвээ бид улс төрийн зарцуулалтыг бууруулж чадвал авилгалыг багасгахын хажуугаар ардчиллынхаа өөрийнх нь тогтвортой байдлыг баталгаажуулна гэж би маш их итгэдэг. Эрхэм ардчилсан намын гишүүдээ энэ бүхнийг бид хийж чадна. Яагаад гэвэл энэ бүхэн бол хамгийн бага зардлаар хийгдэх боломжтой өөрчлөлт бөгөөд үр дүнд монголын ард түмэн хожих өөрчлөлт байх болно. Хүндэт намын гишүүдээ, хүндэт АН-ын дэмжигчдээ АН-ынхаа гурван үеийн үзэл санааг баи бэх холбоогоор нь нэгтгэхийн зэрэгцээ Ардчилсан намынхаа үүд хаалгыг  дэвшилтэт үзэлтэй залуусын өмнө цэлийтэл нээхийг хүсэж байна. Хамтдаа түүхийг бүтээж шинэ манлайллыг эхлүүлцгээе. Баярлалаа.                                                                                                                                                                                                                             

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.245.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.