Ц.Оюунгэрэл: Ардчилсан намын лидерүүдийг бэлтгэдэг гинжин холбоо тасраад 17 ЖИЛ болчихсон байна
Ярилцлага
/
2021-03-25
  Ардчилсан намын даргын цахим сонгуульд нэр дэвшигч Ц.Оюунгэрэлийн “ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” талаар  мэтгэлцээний байр суурь

 Сөрөг хүчин, эрх баригчийн дуу хоолойг гаргахад асуудлыг томьёолдог газар нь Улс төрийн байгууллага юм. Ардчилсан намын Улс төрийн байгууллага 1990-2005 оныг хүртэл маш хүчтэй байгууллага байсан. Тэнд бол үндэсний бодлогын хороо Чуулган гээд гол байгууллагаас 3.2 хувийн саналаар тодорч гарч ирэн орон зайг нь эзэлдэг байсан.

Гэтэл сүүлийн 17 жилийн турш Ардчилсан намын зөвлөхийг орон нутгаас сонгогддог нэг нэг төлөөллөөр бүрдүүлж байгаа.

Энэ 30 хүн маань үзэл санааны биш орон нутгийн лидер гэдгээрээ сонгогдоод ирсэн байгаа болохоор нам дотор үзэл санааны гал тогоо буюу өндөр хэмжээний лидерүүдийг бэлтгэж гаргадаг гинжин холбоо тасраад 17 жил болчихсон байна.

Үүнээс болоод манай нам сөрөг хүчин байхдаа ч тэр Эрх баригч байхдаа ч үзэл баримтлалаа хатуу чиг шугамаар явах лидерүүд  гаргах тал дээр ухралттай байж ирсэн. Тэгэхээр миний мөрийн хөтөлбөрт Улс төрийн замыг шинэчлэх замаар дуу хоолойгоо өөр болгож өөр төвшинг авчрах юм. Үүнийг бүрдүүлэхдээ орон нутгаас сонгогдож байгаа хүмүүс илүү өндөр босготой болгож, үзэл санааны лидерүүд Үндэсний бодлогын хорооноос маш өндөр 66 хувийн босготой гарч ирэх ёстой гэсэн ийм шинэчлэлийг эхлүүлэх үүднээс мөрийн хөтөлбөртөө оруулсан юм.

Ардчилсан намын даргын  цахим сонгуульд орохдоо таван мөрийн хөтөлбөр баримталж байна.

1.Ардчилсан нам бол Монголын ард түмэнд Ардчилсан баталгаатай дэвшилтэд сонголтын баталгаатай бий болгох  

2.Улс төрийн зөвлөлөө ойрын үед шинэчлэх ёстой

3.Бага зардлаар Улс төрийн өртөг бага ажиллаж сурах

4.Эмх цэгцтэй нээлттэй нам байх

5.Гишүүдийнхээ манлайллыг дэмжиж гишүүдээ хөгжүүлснээр нийгэм дэх манлайлал өргөжих ёстой

Би Монгол улсын эмэгтэйчүүдийг төлөөл  Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа анхны эмэгтэй нэр дэвшигч. Намайг хурцалж, түлхэц өгч байгаа хүмүүс бол эмэгтэйчүүд байгаа. Хандив өгсөн 832 хүний ихэнх нь эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Өнөөдөр би тэдгээр хүмүүсийн 630 хүний хандивыг буцааж явуулсан ойрын үед 172 хүний хандивыг буцааж явуулна. Түүний дараа сонгууль дууссаны дараа 500 мянгаас 3 сая төгрөгний хандив өгсөн хүнийхийг сонгууль дууссаны дараа хувь тэнцүүлэн буцаан олгоно.  Намайг  сонгуульд нэр дэвшихэд ард тал минь дэмжиж байгаа эмэгтэйчүүд, залуучууддаа баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.254.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.