УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Мутацид орсон вирусын халдварууд гараад эхэлсэн
Ярилцлага
/
2021-03-26

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Гадаадад гацсан иргэдээ үе шаттайгаар татаж байгаа.  Энэ ажлаа үргэлжлүүлэн яаралтай хийх хэрэгтэй. Ингэхийн тулд дотоодод гараад байгаа халдваруудаа хумих, вакцинжуулалтаа эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй.

Европт цар тахлын 3 дахь давалгаа эхэлсэн байна. Мутацид орсон вирусын халдварууд гараад эхэлсэн байна. Маш түргэн халдварладаг, илүү хүнд өвчилдөг. Хүний дархлааны систем үйлчилдэггүй зэрэг хор хөнөөлтэй байна. Ирж буй нислэгүүдээр мутацид орсон вирусын халдварууд орж ирэх магадлалтай болоод явчихлаа.

Ирж буй хүмүүсээ хаана тусгаарлах вэ? Бөхийн өргөө болон Буянт-Ухаа 2 цогцолборт тусгаарлана гэж ярьж байгаа. Үүнийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж ойлгож байгаа. Ганц нэг эрсдэлтэй хүнээс тэр олон хүмүүс халдвар авах магадлалтай. Энэ асуудлыг яаж  шийдэх вэ ?  Төсвийн хөрөнгөөр яг хичнээн вакцин авсан байна вэ гэдгийг УОК маш тодорхой хэлмээр байна гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.8.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.