С.Энхболд: Нэг иргэний эмчилгээний зардал 4,3 сая төгрөг болж байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2021-03-27

Коронавирусийн халдвар авсан ч хөнгөн хэлбэрээр өвдсөн, шинж тэмдэг илрээгүй иргэдийн саналд үндэслэн гэрийн тусгаарлалтад эмчилж байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 363 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Гэрийн тусгаарлалтад байхаар саналаа өгсөн иргэдийн ар гэрийн нөхцөлийг мөн харгалзан үзнэ. Нэг гэрт 5-аас олуулаа амьдардаг бол гэрийн бүлийн гишүүдээ эрсдэлээс хамгаалах үүднээс эмнэлэгт хэвтэх нь зүйтэй. Иргэдийг гэрээр эмчлэх нь эмнэлгийн орны эргэлтийг сайжруулах зорилготой. Бөхийн өргөө, Буянт-Ухаа спорт цогцолборт дэлгэсэн нөөц оронд өвчтөн хэвтүүлэх нөхцөл одоогоор үүсээгүй хэмээн ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлэв. 

Коронавирусийн халдвар авсан өвчтөний эмчилгээний зардал дунджаар хэдэн төгрөг болж байна вэ?

Тэрбээр, Нэг өвчтөний эмчилгээний зардал дунджаар 4.3 сая төгрөг гэж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд батлагдсан. Гэхдээ өвчтөний биеийн байдлаас шалтгаалан эмчилгээний өртөг харилцан адилгүй. Тухайлбал маш хүнд нэг өвчтөнийг уушги орлуулах ECМО аппаратад таван удаа оруулахад өртөг бараг 10 сая төгрөг болно. Тэгвэл хөнгөн нэг өвчтөнд нэг сая төгрөгийн эмчилгээний зардал гарч болно. Эмчилгээний өртөг зардлыг шинэчлэн тогтоох, тооцоолох ажлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хийгээд дуусаж байгаа хэмээн хариулав.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.116.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.