Б.Батболд: Хятадын иргэн Монгол улсад ирвэл “ОНЦГОЙ ХОТХОН”-ы маргаан шийдэгдэнэ. Тэр болтол ХҮЛЭЭ
Ярилцлага
/
2021-03-27

 

ОБЕГ-ын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор одоогоос найман жилийн өмнө “Онцгой” хотхоныг барьж байгуулах ажил эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл алба хаагчид байрандаа орж чадаагүй байгаа нь үнэн. Уг хотхоныг Хятад эзэнтэй компани барихаар ажлаа эхэлсэн ч замын дундаас өөр компанид шилжүүлээд алга болсон. Энэ хооронд байранд орохоос захиалга, урьдчилгаа өгсөн иргэд хүлээлтийн нөхцөлд шилжив.

Олон жил дуугүй хүлээсэн иргэд өнөөдөр буюу 2021 оны 03 сарын 27-ний өдөр ОБЕГ-т очиж эсэргүүцлээ илэрхийллээ. Уурссан иргэдийг ОБЕГ-ын хурандаа Б.Батболд хүлээн авч уулзаж тайлбар хийлээ. Тэрбээр

Онцгой байдлын газар энэ хотхоныг бариулахын тулд нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Харин шүүхээр заргалдаж байгаа иргэнтэй гэрээ хийгээгүй ямар ч мөнгө аваагүй. Харин тус иргэн мөнгөө буцааж авах хүсэлтээр шүүхээр явахдаа “Шонхрын хүсэлт” компанид хүсэлт гарснаас биш Онцгой байдлын байгууллагатай биш. Мөн тус иргэнийг шүүхийн явцад  Эрдэнэбат гэдэг хүн тус компанийг авсан байгаа юм. Уг мэдээллийг иргэд болон Онцгой байдал, Шонхрын  хүсэлт кампани мэдээгүй гэж байга. Иргэний гэрээг хуурамч эсэхийг нь хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой харин Онцгүй байдлын байгууллага шалгахгүй. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Оргил даргын гарын үсэгтэй Баянзүрх дүүрэгрүү шилжүүлсэн вм байгаа. Одоо бид нар хэзээ дуудахыг нь хүлээж байгаа юм. Харин очихдоо гэрчээр дуудагдаж очно. Бид нар одоо Ли Жи Пун захирлыг оруулж ирэхээр бүх материалыг бүрдүүлж өгсөн байгаа. Уг ажлыг 9 сараас хойш хүлээж авсан болохоор ажлынхаа хүрээнд  юу болсон талаар ярилаа.  Гадаадын хөрөнгө оруулагчид  орж ирэх нөхцөл бололцоо бүрдвэл нэн түрүүнд Ли Жи Пун даргыг оруулж ирэх хүсэлтэй байна бүх бичиг баримт нь бүрдсэн байгаа.

-Уг асуудлаар Т.Бадрал хошууч генерал авилгатай тэмцэх газар шалгагдаж байгаа  Онцгой байдал авилга авсан гэсэн яриа гарч байна. Энэ  талаар тайлбар өгөөч?

Авилгатай тэмцэх газар шалгагдаж байна гэдэг яриа гарсан. Уг хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг утгаараа шүүх, прокурорт шийдэгдээд дууссан. Хятадад суугаа манай улсын  Элчин сайд Т.Бадрал гэнерал боломжоороо тусалж, энэ хүнийг Монгол руу оруулах талаар дэмжлэг үзүүлнэ гэсэн. Гэтэл Хятад хилээ хаасан учраас гарч чадахгүй байгааг иргэд мэдэхгүй байна.  2016 онд “Их мандуул” компани барилга барих тендерийн авсан юм байна лээ. Уг компани ажиллах хугацаандаа “Шонхрын хүсэл” компанийг туслан гүйцэтгэгчээр авсан. Харин ажиллаж байх явцдаа уг хоёр компани хоёр жил  маргалдсан. Хөрөнгө татсан ч гэсэн татаагүй ч гэсэн тэр хүн өөрийн биеэр ирэх хэрэгтэй байна. Харин тэр хүн ирсэн тохиолдолд хөрөнгө мөнгө татах эсвэл барилгын компани чадамжгүй асуудалд  гэрээ цуцлах хэмжээнд хүрнэ.  Мөн барилгын компанийг өөрчлөх шаардлагатай.

Иргэдийн гэрээ маргаантай хэвээр байна шүү дээ?

Гэрээний асуудал дээр айх юм байхгүй гол энэ барилга хэзээ баригдаж дуусах вэ гэдэг л байна. Энэ барилга хаа холдож карказ биш юм аа бүрэн цутгамал барилга энэ нь удах тусмаа бэхэждэг гэж ярьдаг юм байна лээ . Байртай болно харин энэ эздийн хэн нь барих вэ гэдэг л гол асуудал юм

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.182.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.