М.Тулгат, О.Цогтгэрэл нарын аль нэгийг БҮРТГЭХГҮЙ бол АН ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-03-29

Монголын улстөрийн гол хүчнүүдийн нэг Ардчилсан намын даргын сунгаа хоёр талд цаасаар болон цахим хэлбэрээр амжилттай явагдаж дууслаа. С.Эрдэнэ даргатай АН-ын цахим сонгуулиар нийт таван нэр дэвшигч өрсөлдсөнөөс НИТХ-ын төлөөлөгч  М.Тулгат хамгийн олон санал авчээ.

Харин АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талын бүлгээс дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан байна. 2017 онд УДШ-д бүртгүүлсэн Ардчилсан намын үндсэн дүрмээр бол Их хурлаа зарлан хуралдуулж, намын даргаа батламжилж, тамга тэмдэгээ гардуулах ёстой.

Гэвч Улсын дээд шүүхээс Ардчилсан намыг асуудлаа дундаа шийдээд ир гээд явуулсан ч харамсалтай нь энэ нам дотооддоо учир зүйгээ олж чадахгүй байна. Манай редакцийн зүгээс Улсын дээд шүүх рүү холбогдож АН-ын нөхцөл байдлын талаар тордуулах гэтэл “АН-ын өмнөх маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа учраас үүнд тайлбар өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө.  Үндсэндээ С.Эрдэнэ, Ц.Туваан гэсэн хоёр хүний маргаан дээр М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн дахин хоёр хүний маргаан АН-ын зовлон болох нь...

Тэгэхээр өмнөх асуудлаа шийдэж чадаагүй учраас шинэ дарга нарыг бүртгэх үйл явц бас л удах нь. Нэг үгээр хэлбэл М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч бай Улсын дээд шүүх намын даргаар бүртгэх БОЛОМЖ бүрдэхгүй гэсэн. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Ардчилсан нам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх үүсэхгүй байж мэдэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.