Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралтын суудал ГАНХААД эхэлжээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-04

Гаалийн Ерөнхий газрын дарга, удирдлагуудтай холбоотой мэдээллүүд шил дараалан гарах боллоо. Баттай эх сурвалжийн мэдээллээр “Шинэ-Үеийн” гэх тодотголтой Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамаг төсөв санхүүг атгасан Сангийн сайд Б.Жавхлан Гаалийн газарт өөрийн хүнээ байршуулахаар зүтгэсэн бололтой. Харин ГЕГ-ын дарга Б.Асралтын арын хүн гэгдэх УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд энэ байдлыг мэдээд “Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл наадахыгаа битгий хөдөлгө. Аяндаа болох зүйл” хэмээн гуйсны хариуд тэрбээр Б.Асралтад хугацаатай үүрэг даалгавар өгч, гацааж байгаа гэв.

Үүнээс гадна Гаалийн газарт олон “но” бий. Тодруулбал,  Шилэн дансанд Тодорхойгуй гэсэн утга бүхий зардал байна. Үүнд 2017 онд 28.000.000 сая, 2020 онд 4.000.000.000 тэрбум төгрөгийн зардал гарчээ. Үүнийг юунд зарцуулсан бэ гэдэг тодорхойгүй гэсэн үг. 2020 онд  1'200.000.000 төгрөгөөр автомашин худалдаж авснаа шилэн дансандаа бичээгүй.

Утасны зардалд : 2017 онд  361.000.000 төгрөг байсан бол 2020 онд 800.000.000 төгрөг

Хоёр: ГЕГ нь татвар,хураамж ,зорчилд тавих чиг уургээ биелуулэхгуй байна. Тодруулбал

ГЕГ-ын дарга Б.Асралт нь 1.200.000.000 бараанд хууль бус тусгай зөвшөөрөл олгосныг хуулийн байгууллага шалгаж байсан. Нэр бухий гаалийн байцаагч нар ..ААН -д 2017 оны 06-р сад 5.800.000.000 тог акт тогтоосон./ татвараас зайлсхийсэн / Дээрхи татвар нь Эруугийн гэмт хэргийн шинжтэй/50.000.000-аас дээш/ учир хууль хяналтын байгууллагад огч , шалгуулах уурэгтэй. ГЕГ нь үйлдэл, эс уйлдлээрээ улсад орох татварыг зориуд удаашруулж , Эруугийн хэрэгт холбоотой хэргийг Захиргааны журмаар шийдуулж ,бусдад давуу байдал олгох боломжийг бүрдүүлж байж болзошгүй таагүй мэдээллүүд байна.

Ийм учраас Сангийн яамнаас Гаалийн Ерөнхий газар Аудитын шалтгалт оруулж “хамаг булхай”, но бүхнийг илрүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг нэр бүхий мэдээллийн хэрэгслээр мэдээлэл  цацагдаад эхэллээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.217.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.