Ц.Сандаг-Очир: Дээд албан тушаалтнууд нь хариуцлагаа хүлээгээд огцрох хэрэгтэй
Ярилцлага
/
2021-04-07

Өнгөрсөн хугацаанд манай Батлах хамгаалах сайд, Зэвсэгт хүчний жанжин штаб хууль эрх зүйн хувьд, төсөв санхүүгийн хувьд маш боломжтой боллоо. Хугацаат цэргийн албан хаагчдын хувьд хоол хүнс хувцас хангамж маш сайн болсон. Гагцхүү энэ салбарт ажлын хариуцлага, сахилга бат суларсан байна гэж үзэж байна. Би одоогоос 5 сарын өмнө төсөв баталж байх үед манай Хууль Зүйн Байнгын хороонд хууль хүчний байгууллагуудаас төсөв санхүүгийн хариуцлага нэхэж байсан. сахилга батын хариуцлагын асуудал бас яригдаж байна. өнөөдөр бид хүний амь нас эрстэх болгонд тодорхой салбарынхныг байцаагаад суух юм уу? 

 Хүний Эрхийн Комисс ажлаа хийх хэрэгтэй. Өргөдөл ирсэн болгоноор хүний амь насны асуудалд ханддаг биш урьдчилан сэргийлэх ажлаа хий! Батлан хамгаалах яам,Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцлагын асуудлаа чангатга.

Өнгөрсөн хугацаанд батлан хамгаалах салбарт 12 удаа хүний эрх зөрчигдөж байхад л урьдчилан сэргийлж эхлэх ёстой байсан.

Тодорхой шат шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээдэггүй. Хүн зодож танхайрсан эсвэл ангийн захирагч нь тодорхой хэмжээний хариуцлага хүлээгээд өнгөрдөг. Дээд албан тушаалтнууд нь хариуцлагаа хүлээгээд огцрох хэрэгтэй. Ингэж хариуцлагыг чангатгахгүй бол толгойг нь илсээр байгаад 12 эр цэргүүд төрийн хараа хяналтад байж амь насаараа хохирно гэдэг бол үнэхээр харамсалтай байгаа юм. Та бүхэн өөрсдийнхөө ухамсраар хариуцлагаа хүлээж огцрох ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.233.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.