Б.Пүрэвдорж: Ард түмний машиныг хуурамч шатахуунаар эвдээд баймааргүй байна
Ярилцлага
/
2021-04-08

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы үеэр үг хэллээ.

 

 Бид цар тахлын үед шуурхай ажиллах ёстой. Тиймээс Улсын Их Хурлын дарга Ардчилсан Намын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Миний өргөн барьсан хуурамч шатахууныг таслан зогсоох хуулийн төслийг хэлэлцээд нэг талд нь гаргаад өгөөч ээ. Ард түмэн хэцүү байна. Энэ үед нь хуурамч шатахуунаар машиныг нь эвдээд баймааргүй байна. Мэргэжилтнүүд, салбарынхан энэ асуудлыг олон жил ярьж байна шүү дээ. Хоёрдугаарт НӨАТ-ын тухай хууль байна. Хүмүүсийн орлого багассан байна. Энэ үед энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй байна. Өдөр тутам авч байгаа бүтээгдэхүүн дээрээ 10 хувийн нэмэгдэлтэй байгаа чинь л хүнд байна. 5 хувь болгох хэрэгтэй. Хэлэлцэх асуудал олон байхад томилгоо хэлэлцэж, хэн нэгэн даргыг авч ирж загнах л ажил хийж байна.              

            

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.