Ж.Батсуурь: Шийдэх асуудал их байхад ҮХЦ-ийн асуудлыг л яриад байх юм
Ярилцлага
/
2021-04-08

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

 Цар тахалтай нүүр тулаад 1.4 жил болж байгаа билээ. УИХ, Засгийн газар өнгөрсөн хугацаанд ковидоор дамжуулж, сонгуулийн бэлтгэлээ хийлээ. Ард түмнээс сонгогдсон Ехөнхийлөгч нэг жил тэмцлээ.  Ямар ч хэрэггүй хуулиудыг хэлэлцэж байна. Баяр наадмын тухай хууль, морины сэрвээний тухай хууль ч гэж байх шиг. Бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад та нар бүх аймагтаа яагаад PCR төхөөрөмж аваад тавиагүй юм бэ. Хийх ажил их байхад ҮХЦ-ийн асуудлыг л яриад байгаа юм. Асуулт асуухаар худлаа тайлбар хэлж байгаа болохоор асууль асуумааргүй байна. Тавчиктай эмэгтэй гарч ирэхэд Засгийн газар нь огцорч байсан. Тэр явдлаас хойш зөндөө асуудал гарч байхал хэн ч тоогоогүй мөртлөө Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр танхимаар хуралдаад байх юм. Хоёр хүн хоёулаа 1.4 жилийн хугацаа өнгөрч байхад цаг хугацааны мөчлөг ингэж таарлаа гэж тайлбар хэлж байх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.237.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.