Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол ЖОНХУУРЧ дууслаа
Ярилцлага
/
2021-04-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж Ч.Хүрэлбаатар асуулт асууж үг хэллээ.

 

Надтай холбоотой долоон хориг тавьсан. Бүгд хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Хориг хуульд нийцэж байх ёстой. Байхгүй хуульд хүртэл хориг тавьсан. Нэгдсэн төсөв, улсын төсөв хоёроо холиод тавьсан байсан. Тэр бүгдийг УИХ хүлээн аваагүй. Цэц арван гишүүнтэй болох юм уу хаашаа юм. Цэцэд нөлөөлдөг зүйлээ болих хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгч зам хааж, байгаад Үндсэн Хуулийн Цэц дээр очиж хуралдаж байдаг юм.

Монголд засаглал хэв горимдоо ормоор байна. Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол жонхуурч дууслаа. Хэн нэг хүн таалагдахгүй бол хориг тавьж байдаг байж болохгүй. Энэ хоригийг хүлээж авч болохгүй. Энэ бол бөгс нь бөөрөндөө, цэр нь цээжиндээ байх эрх үүргийн хуваарилалтыг Улсын Их Хурал хийж байгаа юм. Хариуцсан хариуцсан ажлаа хиймээр байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.24.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.