Б.Жавхлан: Иргэдэд олгох 300 мянган төгрөгийг 7-10 хоногт багтааж тараана
Ярилцлага
/
2021-04-09

Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан иргэдэд олгох 300 мянган төгрөгийн талаар мэдээлэл хийлээ

Монгол улсын 3.3 сая иргэн тус бүрд 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр болсон байгаа. Өмнө нь бүх иргэдэд мөнгөн урамшуулал өгч байгаагүй. Иргэн тус бүрийг дансжуулахад хугацаа орно. Харин өөрийн хувийн данс буюу хүүхдийн мөнгөний данснууд, тэтгэврийн данс, 1072 хувьцааны данснуудад зохих банкнуудаар дамжуулж мөнгийг нь хийнэ. Мөнгө олгох үргэлжлэх хугацаа нь 7-10 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд аль болох хурдан хугацаанд олгохыг хичээж ажиллана. Оюу толгойн арбитраар явж байгаа маргааны асуудал өөрөөр хэлбэл татвар төлөх ёстой гэж агт тавьсан байдаг юм. Гэхдээ ажлынхаа хүрээнд шүүх маргаанаас үл хамааран татвараа төлөх шаардлага тавих эрхтэй, татвар төлөгч ямар ч хүн байсан ямар ч аж ахуй нэгж төлөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд Оюу толгой компани гурван удаагийн гүйлгээгээр 1 их наяд 26 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Тэгэхээр энэ татварт авсан мөнгөө 3.3 сая иргэнд хувааж үзэхээр 300 мянган төгрөг гарч байгаа. Энэ хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ инфляци түвшин 2.6 хувьтай байгаа. Санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаатай холбогдуулан үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх арга хэмжээнүүдийг авна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.145.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.