Б.Баатархүү: Харуулын даргаа БУУДАЖ хөнөөсөн гэмт этгээдүүд хэргийн газраас ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ зугтсан
Ярилцлага
/
2021-04-09

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан ХОЁР цэргийг эрэн хайх ажиллагааны талаар Нийслэлийн Цагдаагийн хэвлэл мэдээллийн дарга Б.Баатархүү

2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 22 цаг 58 минутад Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт хилийн цэргийн дугаар ангийн постон дээр хүн нас барсан байна гэдэг дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймшгийн цагдаагийн хэлтсээс хэргийн газар очиж ажилласан. Харуулын дарга 34 настай хүн буудуулсан байдалтай нас  барсан хэрэг үйлдэгдсэн. Хэргийн газар дээр харуулын цэргийн албан хаагч галт зэвсэгтэй  орхиод явсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэргийг аймгийн цагдаагийн газар, хилийн цэрэг, гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдийг эрин сурвалжлах үйл ажиллагаа явуулж байгаа. Цэргүүдийг баривчилсан гэдэг мэдээлэл худлаа гэхдээ цэргүүдийг хяналтандаа авч эрин сурвалжлах ажил хийж байгаа. Гол нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд байлдааны галт зэвсэгтэй, сумтай хэргийн газраас зугтсан. Маш аюултай өөрсдийгөө болон иргэдийг аюулд учруулж болзошгүй. Тухайн аймгийн хилийн цэргийн ойролцоо байгаа айл өрхүүд болгоомжтой байх хэрэгтэй. Гарц хохирол багатай гүйцэтгэхээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. ямар шалтгаанаас болж энэ хэрэг гарсан нь одоохондоо тодорхойгүй гол нь галт зэвсэгтэй явж байгаа этгээдүүдийг олох нь хамгийн чухал асуудал гэж хэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.238.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.