Д.Ганбат: АН засагладаг гурван аймагт халдвар гараагүй, бусад аймгууд ХАРИУЦЛАГАГҮЙ байна
Ярилцлага
/
2021-04-09

УИХ-ын чуулганаар Д.Ганбат гишүүн асуулт асууж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 Байдал хүнд байна. Коронавирус гэдэг юм орж ирээд бараг хоёр жил боллоо. Коронавирусийн өмнөх дэлхий ертөнц хуучин хэвэндээ эргэж очихгүй гэсэн судалгаа байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Эхнээсээ төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм байна. Гаргаж байгаа мөнгө, хийж байгаа ажлыг харахад их муу байна. Танилцуулгад Ерөнхий сайд бас л алга.

Засгийн газар 14 хоногийн хөл хорио, иргэдэд 300 мянган төгрөг олгохоор болсон байна. Энэ бол их зөв. Үүнийг эрт хэрэгжүүлэх байсан юм. Ардчилсан Нам засагладаг гурван аймагт халдвар гараагүй байна. Бусад аймаг арай хариуцлагагүй ажиллаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.131.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.