Монгол төрийн “СОД” хүн Ц.Анандбазар...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-14

Б.Сүндэръяа гэх бүсгүйн мэдэгдлийн дараагаас нийгэм даяар Цогт-Очирын Анандбазарын эсрэг хөдлөгөөн өрнөж эхэллээ. Монгол шатахууны салбарын магнатуудын нэг, УИХ-ын гишүүн эл эрхэм өөрийн бизнесийн салбар дахь охид эмэгтэйчүүддээ байнга бэлгийн дарамт үзүүлдэг, секспарти кохион байгуулдаг хэмээн нэлээд олон эх сурвалж мэдэгдсэн.

Тэрбээр өөрийн мэдлийн “Сод-Монгол” шатахуун түгээх станцынхаа, "Өргөө" кино театрынхаа бүх охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хамгийн адгийн нэгэн болж хувирлаа. Үнэхээр тийм бол энэ Монголын хамгийн заваан, шалиг, явдалтай, бусдыг дарамталдаг нэгэн болж таарах нь. Гэхдээ хэн нэгний хэлсэн үгээр түүнийг буруутгаж болохгүй. Энэ хүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно.

Олны яриа ортой л гэдэг. Үнэхээр энэ хүнд хүчирхийлүүлсэн, дарамт шахалтад өртсөн эмэгтэйчүүд байвал хүний эрхийн байгууллагад хандах нь зөв. Монгол Улс парламентдаа, хууль тогтоох дээд байгууллагадаа ХҮЧИРИЙЛЭГЧИЙГ ЗАЛЧИХААД үгийг нь сонсоод, өмөөрөөд сууж хэрхэвч болохгүй. Гэхдээ хүнийг гэм буруутайг зөвхөн шүүх тогтооно. Энэ хохирогч гээд байгаа охид эмэгтэйчүүд хууль, шүүхийн байгуулагад хандаж, шалгуулах нь зөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо нэг удаа “Энэ парламентын гишүүдийн тал илүү хувь нь гэмт хэрэгтэн шүү” гээд хэлсэн удаатай.  Эрх биш төрийн тэргүүн хүн ийм зүйлийг мэдээллийг авч байсан л байлгүй.

Ц.Анандбазар үнэхээр хүчирхийлэгч мөн өөрөө ёс зүйн хариуцлага хүлээгээд шуудхан огцорчихсон нь зүй. Монгол төр ЁС ЗҮЙГҮЙ, ЁС БУС ЯВДАЛТНААр дүүрэх учиргүй. Хэрэв түүний талаарх хар бараан мэдээ нотлогдвол ийм гэмт хэрэгтнийг өөгшүүлсэн, улмаар УИХ-ын гишүүн болгосон ЭРХ БАРИГЧ МАН-д хариуцлага тооцох ёстой. Улстөрийн том нам гэмт хэрэгтнийг өөгшүүлдэг, давраадаг, гишүүн болгодог байж болохгүй.

Түүний талаарх таагүй яриа хэрэв батлагдвал тэр үнэхээр “СОД” хүн болж таарах нь. Нийгэм үндсэндээ түүний эсрэг хэдлөөд эхэлчихлээ. Хэрэв гэм буруугүй бол яах гэдгийг бид бас тооцох ёстой. Өмнө нь сонгуульд нь ажилласан сэтгүүлчийнхээ цалинг олгоогүй, хамтрагч нараа мурьсан гэх мэт жижиг сажиг зүйлс олон л гарч байсан. Тоогоогүй.

Харин одоо Ц.Анандбазар гэдэг хүн жинхэнэ ХҮЧИРХИЙЛЭГЧ гэсэн ойлголтыг төрүүлж байна. Энэ бол хардлага. Үүнийг хуулийнхан батлах ёстой. Түүнийг ам уралдан муулж байгаа охид бүсгүйчүүд бүгд шүүхийн өмнө очиж, болсон зүйлээ илэн далангүй ярьж, батлах үүрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол жирийн нэгэн бизнесмен, энгийн нэг гишүүн, төрийн түшээг гүтгэсэн, харлуулсан аюулт үйл явдал болох эрсдэлтэй. Хамт нэр дэвшиж явсан журмын нөхрийнхөө эсрэг ажилласан, багийн дарга нар, хэсгийн ахлагч нарт бүтэн жилийн шатахууны эрхийн бичиг олгосон, мотоцикль тараасан гээд олон зүйл сонсогдож байсан ч улстөрийн зорилгоор эмэгтэйчүүдийг ашиглаж, нийгэмд муухай харагдуулах арга хэрэглэсэн нь түүний хамгийн буруу нүдэл боллоо.

"Сод Монгол"-ын Ц.Анандбазар үнэхээр СОД хүн юм... Одоохондоо тэр Ц.Анандбазар... хийсэн хэрэг нь илчлэгдэж, нотлогдвол 51 хэмээх нэр нь БАТЛАГДАХ нь

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.43.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.