БАРИМТ: МЭХ-ны тэргүүн Б.Оюунгэрэл 33 саяар зөвлөх үйлчилгээ үзүүлж олсон мөнгөөрөө СОНГУУЛЬДСАН уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-24

Монгол Улсын нийт хүн амын 50 илүү хувийг ЭМЭГТЭЙЧҮҮД зэлдэг бол тэдний эрх ашгийг хамгаалах байгууллага байгуулагдаад 100 гаруй жилийн нүүрийг үзэж буй.   100 жилийн өмнө түүхэн монголчуудын нийгэм соёлд том үүрэг гүйцэтгэсэн уг байгууллага өдгөө бэлэг тэмдэг төдий болж хувирсан. Одоогийн тэргүүн нь тус байгууллагынхаа нэрийг барьж улстөрийн карьер хөөж, сонгуульд хүртэл өрсөлдөөд үзсэн.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрх олон салбарт ноцтой зөрчигдөж, хүчирхийлэлд өртөх нь нэмэгдсэн. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн байгууллага тэднийг өмөөрч, хамгаалж ганц ч үг ганхийдэггүй мөртлөө МӨНГӨ ОЛОХ хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь харамсалтай. Хамгийн сүүлийн жишээ гэвэл иргэн С нэр бүхий УИХ-ын гишүүний дарамтад орж буй тухай ноцтой мэдэгдэл хийсэн. Түүний дараа олон эмэгтэй мөн баримт нотолгоо гаргаж байна. Гэвч Монголын Эмэгтэйчүүдийн холбоо таг чиг.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Жендерийн үндэсний хороо гэж байгуулагдсан.Энэ хороо нь байгуулагдсан цагаасаа байрны түрээс төлөх, албан байгууллагаа тохижуулах, техник хэрэгсэл авах, хурал цуглаанд оролцох, томилолтоор явах зэрэг үйл ажиллагаанд дандаа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ГАРГУУЛСАН байдаг. Тэгвэл МАН-ын харьяаны нэгэн төрийн бус байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах нэрийдлээр 33 сая төгрөг зарлагаджээ. Тус байгууллагын ШИЛЭН ДАНСНЫ мэдээллийн 2019 оны 09 сарын баримтыг хавсаргав. 

 

Энэ байгууллага ямар аргаар санхүүжиж, яаж мөнгө босгож, тэргүүн нь ямар аргаар мөнгө олдог нь тодорхой боллоо. Тус байгууллага нь төрийн байгууллагуудтай хамтран ажиллах шугамаар гэрээ байгуулж их хэмжээний мөнгө олдог байна. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Жендерийн үндэсний хороотой хамтран ажиллаж 2020 оны 09 дүгээр сард “Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд бэлтгэх, чадавхжуулах, манлайллыг бий болгох, төсөл зохиох, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэсэн хамтыг ажиллагааг 33 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.