Ерөнхий сайд, Шадар сайд нар КОВИДЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН үү...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-27

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан нар УИХ-ын 2020 оны зургаан сард батлаж, 12 сард нэмэлт өөрчлөлт оруулсан “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ” хуулийг зөрчжээ.

Тодруулбал уг хуулийн

7.1.4.цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай хамгаалалтын хувцас, хэрэгсэл, техник, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, мэдээлэл, сургалт, сэтгэл зүйн туслалцаа болон бусад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зардлыг шийдвэрлэх;

7.1.23. цар тахлын үед хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, вакцин, эм, эмнэлгийн хэрэгслээр тэгш хүртээмжтэй хангах;

7.1.33. хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр хойшлуулшгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээг авах;

14.1.Хэвлэл мэдээллийн байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд үнэ төлбөргүй, саадгүйгээр мэдээллэхийг Засгийн газар хариуцахаар хуульчилсан байдаг.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчсөн, улмаар эм, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ажлыг тасалдуулсан, вакцинжуулалтын ажлыг сааруулсан зэрэг зөрчил гаргасан.

Тэдний гаргасан уг үйлдэлд 17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

17.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ хэмээн заажээ.

Хууль хэрэв хэрэгждэг бол Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан нарт Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох нөхцөл үүсээд байна. Эрх баригч МАН-ынхан үнэхээр хууль хэрэгжүүлэгч, шударга түшээд юм бол цагаан дээр хараар бичиж, ёсчилж тамгалсан хуулийг зөрчиж байгаа Засгийн газартаа ХАРИУЦЛАГА ТООЦМООР юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.