Ц.Анандбазар гишүүн АРДЫН НАМАА муухай харагдуулж байна..
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-27

Ц.Элбэгдорж өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэж, гэмт хэрэгт холбогдсон эсэхээ шалгуулж нотлуулахаар ЁС ЗҮЙТЭЙ үйлдэл гаргаж байсан удаатай. Түүний дараа Шударга ёсны туйл болсон Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрээсээ татгалзаж, эхнэрэээмчлүүлэхээр явж байсан.

Харин ёс зүйгүй үйлдэл гаргасанаа хүлээн зөвшөөрч бүрэн эрхээсээ татгалзсан гишүүн бол Д.Гантулга, ЖДҮ- сангийн мөнгийг хулгайлсан Б.Батзориг нар байв. Тэд хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ийнхүү шийдвэрийг гаргаж байв.

Хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хүний эрхийн төлөө гэсэн агуулгаар хандаж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгэн хуралдаанд оролцохдоо “Энэ парламентын дийлэнх гишүүд нь гэмт хэрэгтнүүд шүү” гэх үгийг шидсэн. Үүнийг зүгээр ч нэг хэлээгүй бололтой...

Эрх баригч МАН-ын бүдүүн бүлэг 62 гишүүнтэй. Тэднээс үйлдсэн гэмт хэргээрээ хамгийн эхний ялгарсан анхдагч нь Булганы Ц.Анандбазар гишүүн юм. Түүнийг охид эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг хэмээн нэр бүхий иргэд баримт нотолгоотой ярих болсон. Тэрчлэн Цахиур.мн сайтын эрхлэгч Ц.Анхзул, Лайвтв.мн сайтын сэтгүүлч Л.Будрагчаа нар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн хохирогч нартай нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн.

Хохирогч өөрөө яриа өгч, баримт нотолгоотой, цаг хугацагаатай нь болсон үйл явдлыг ярихаас өөрөөр яаж баталгаажуулах билээ. Түүний энэ хүчирхийллийг хоёр нүдээрээ хажуу өрөөнөөс нь хараад сууж байсан гэр ч бас байгаа гэх. Гэхдээ хүчирхийллийг таслан зогсоохын оронд тэр үйлдлийг хараад, баясаад, өөрт бас боломж хайгаад сууж байсан гэхээр гутамшигтай санагдаж байна.

Цаашдаа ч түүний бусармаг, бузар булай үйлдлүүд улам л гарч ирэх нь. Ингэснээр Ц.Анандбазарын нэр хүнд, Ардын намтайгаа хамт унаж, шороотой холилдож байна. Нэг жишээ... Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Монгол Ардын намыг тараах тухай захирамж, илгээлт гаргасан. Түүний үндэслэлүүдийн нэг нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлсэн, гэмт үйлдлийг нуун дарагдуулсан гэх зүйл.

Сүүлд нэгэн видео ярилцлага гарсан. Уг нэгвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шарын шашны нэрт зүтгэлтэн, бараг л лам болж, сахил хүртсэн шиг, ариунхан гэгээн бочлихсон шиг оригоор сурталчилжээ. Харин хэвлэлээр, сошиолоор түүнийг хүчирхийлэгч гэдгийг нь илүү тодоор харуулж байх жишээний. Тэгэхээр Ц.Анандбазар гишүүн ариухан, гэгээн хүн үү, адгийн муу хүчирхийлэгч үү гэдгийг нь гагцхүү шүүх л тогтооно. 

Төрийн ордны нэгэн үйлчилгээний ажилтан ариун цэврийн өрөө цэвэрлэх зуураа "суултуур дээрх бохирыг цэвэрлэх зуураа "Төрсөн ганцыгаа зөв чиглүүлж чадахгүй нөхөд ТӨР УДИРДАНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ" гэж хэлсэн гэх нэгэн шог яриа байдаг... Өөрийн дур хүслээ барьж дийлэхгүй хүн яаж олон түмний сайн сайхны төлөө зөв бодлого хэрэгжүүлэх билээ дээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.