ХОНГИЛ НУРААГЧ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-05-03

Монголын улс төрийн гол хүчний нэг нь Ардчилсан нам. 30 жилийн түүхийг бичилцэж яваа уг нам уналт, босолт, ялалт ялагдлын гашуун жимээр явахдаа өнөөдрийнх шиг хүчгүй, сул дорой байсангүй.

Юм л бол бужигначих гээд байдаг уг намыг С.Эрдэнэ 2017 оноос өнөөг хүртэл бүтэн дөрвөн жил нэр төртэй удирдав. Харин Ц.Туваанд тамгаа шилжүүлчихээд түр амсхийх хооронд нь бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр нөхөр Женко савраа дүрж асуудлыг улам хурцатгав.

Нэг хэсэг Ц.Тувааны, С.Эрдэнийн гэж АН-ыг хоёр ангилдаг байсан бол одоо Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын гэж нэрлэхэд хэдийнээ хүрчээ. Нэгэнт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон тул дараагийнхаа хүнийг АН-д захиалсан. Тэр нь Норовын Алтанхуяг байв.  Харин Ц.Элбэгдоржийн удирддаг АН-аас С.Эрдэнэ нэгээр гараад ирэв. Түүнтэй хамт өрсөлдсөн Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар ч С.Эрдэнийг хуудуутай аргаар ялчихлаа гэсэн агуулга бүхий мэдэгдлийг гаргаад байгаа.

Тэгвэл Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэн нь илүү нэр хүндэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гэдгээр нь Н.Алтанхуягийг ард түмэн илүү танина. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ам муруйж, түүнийхээ хариуд гэр бүл, хамаатан садан, найз нөхдийгөө хүртэл хөлдөө чирж, байцаагдаж, татагдаж явсан.

С.Эрдэнийн хувьд бол янз бүрийн хэргээр цагдаа шүүхэд дуудагдаж үзсэн, тэрчлэн аавынд хүртэл сууж байсан гэдэг. Дөрвөн жил сайдаар ажилласан. Тэдний булхай, муу муухайг бичих юм бол далай, далай... Энэ хоёроос ШУДАРГА БУСЫН ХОНГИЛООР АЛХАЖ ҮЗСЭНЭЭР НЬ Н.Алтанхуягийг зүтгүүлсэн АН-д ашигтай...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.