БАРИМТ: Хатуу ХӨЛ ХОРИОНЫ үед 2,5 тэрбум төгрөгөөр АТМ шинэчлэх тендер зарлаж АШИГГҮЙ ЗАРЛАГА гаргажээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-05-05

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед төрйин өмчит үйлдвэрийн газрууд, төрийн байгууллагуудыг төсвөө хэмэхийг үүрэгдсэн. Энэ хүрээн 43-р тогтоол гаргаж Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай

1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх;

1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг тус тус үүрэгдсэн байдаг.

Гэтэл иргэдийн хадгаламжаас гол санхүүжилтээ авдаг Төрийн банк нь ХОЁР ТЭРБУМ 500 сая төгрөгөөр 24 ширхэг АТМ буюу бэлэн мөнгөний тооцооллын машин худалдан авах тендер зарлажээ.  Уг тендеэрийг 2021 оны 04 дүгээр сарын 14-нд зарлаж, 05 дугаар сарын 14-нд хаахаар зарласан байна.

Төрийн банк нь  Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 348 АТМ, 3400 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. өрийн Банк нь 3.2 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй юм. Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн 2013 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр баталснаар хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдах эрх зүйн үндэс тогтсон. Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм. Сангийн яам 52 хувийг нь эзэмшдэг.

Цар тахлын энэ цаг үед, бүх нийтийн хатуу хөл хорионы үед ХОЁР ТЭРБУМ, ТАВАН ЗУУН САЯ ТӨГРӨГӨӨР АТМ худалдан авах тендер зарласан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд түүнчлэн Засгийн газрын тогтоолыг зөрчжээ..

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.182.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.