Ардын хувьсгал, Ардын намыг шүүмжлэгч Баабар нийтлэлч 160 саяын "ХАЛТУУРНЫ АЖИЛ" авчээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-05-28

Ардын хувьсгалыг шууд утгаар нь өмчлөгч хэсэг бүлэг нь өнөөгийн эрх баригч хүчин МАН. Харин үүнийг шүүмжлэгч, ардын хувьсгал, тэр дундаа социализмийг илт шүүмжлэн буруутгагч нь төрийн соёрхолт, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар тэргүүтнүүд. Ардын хувьсгалыг илт шүүмжлэгч маань 100 жилийн ойн МӨНГӨНИЙ ХУВИАРЛАЛТААС чамлахааргүй ихийг авч чаджээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлаас хишиг хувь хүртэх явдал байсан бололтой. Тодруулбал 100 жилийн ойг тэмдэглэх 10 тэрбумын багцаас нийтлэлч Баабар “Ардын хувьсгалын 100 жилд нэвтэрхий толь” 10 ботийг бүтээхээр 100 саяыг, “100 жил-100 үйл явдал” анатлоги бүтээхээр 60 саяын ажлыг тус тус “арын хаалгадаж” авчээ.

Гэвч Ардын хувьсгалын 100 жилийн ойг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Засгийн газраас эхлүүлэхтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тал засаж, дотноссон хүн бол өнөөх Баабар. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Азийн хүлэг улс- Алсын хараа 2050” нэртэй номоо амьтны хэл амаас далдуур, чимээгүйхэн хийсэн.

Уг номыг нь “”NEPKO” хэвлэлийн газарт эхийг нь бэлтгэж, урд хөршид хэвлүүлэн авчирсан. Нээлтийн ёслолд олны танил, нийгэмд бас ч гэж танигдсан олон хүн цугларсан. Нийтлэлч Баабар тэр үед “Алсын хараа 2050 ном бол үнэндээ сайн ном болсон. Би огт хэлж байгаагүй нэг үгээ одоо хэлье. Төр засагтаа баярлалаа” хэмээн “дольгонож” байв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.