400 тэрбумын үнэтэй ХУРДНЫ ЗАМ ашиглаж эхлээгүй байхад эвдэрч, цуурчээ!!! ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-02

Монголчууд гадны хаялгагыг их хүртэж байгаа. Өөрсдөө идэх, шамшигдуулах сувьдаг сэтгэлгээтэй учраас тавьсан зам харгуй нь ч богино насжилттай, амархан эвдэрч цуурдаг. Дараа нь онгорхой цоорхойг нь нөхөх гэж данханд хар ланк хийгээд л хэдэн хүн бөхөлзөж, зардал чирэгдэл болдог. Үүний нэгэн жишээ нь Төв аймгийн сэрэглэн сумын нутагт баригдсан ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН МОНГОЛЫН АНХНЫ ХУРДНЫ ЗАМ юм. Япончуудын тусламжтайгаар баригдсан шинэ нисэх буудлыг энэ зуны наадам, 100 жилийн ойгоор нээж, ашиглалтад оруулна. Энэ нисэх буудалд газардсан гадна дотны зочид төлөөлөгчдийг дээрх 32,2 км бүхий хурдны замаар тээвэрлэн зөөж, Улаанбаатар хотод авч ирэх зориулалттай. Гэвч гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэчгээр сүр дуулиан болж нээлтээ хийсэн уг зам ашиглаж эхлээгүй байхад ЦУУРАЛТ ҮҮСЭЖ, голоороо эвдэрчээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал чиглэлийн 32,2 километр Монголын анхны хурдны авто замыг  асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт 6 ширхэг гүүр, явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай 20 ширхэг нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолой тус тус баригдсан. Барилгын ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй “EPC” гэрээг 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Зам, тээврийн яам болон БНХАУ-ын “Чайна Тиэсижу Сивил Инженеринг Групп” компанийн хооронд байгуулсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК зэрэг дотоодын компаниуд тус тус ажиллалаа. Харин барилгын ажлын Зөвлөх  үйлчилгээний гэрээг 2016 оны тавдугаар сарын 18-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” компанийн хооронд байгуулж, туслан гүйцэтгэгчээр “Эс Ар Пи” ХХК ажилласан байна.

Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан. Монгол мөнгөөр тооцож өнөөдрийн ханшаар бол нийт 399 тэрбум 714 сая 700 орчим мянган төгрөгөөр энэ замын ажил бүтжээ.

Гэвч гадны зээл тусламжаар барьсан энэ замын эврэлд өнөөдөр хариуцлага хүлээх хүн алга. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед яригдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн үед ажил нь эхлэж У.Хүрэлсүхийн Засгийн үед ашиглалтад орсон. Энэ замын ажил эхлэхээс дуусах хүртлээ Н.Төмөрхүү, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар нарын зургаан сайдын нүүр үзэж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.138.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.