Нэр дэвшигч Д.Энхбат Коронавирусийн халдвар авч МОНГОЛЧУУДЫГ "ЧАДЛАА"!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа үндсэндээ шувтарч байна. Бухын сүүлэн дээр хутга гэгчээр сүүлийн аймгуудад уулзалтаа хийж явсан нэр дэвшигч  Д.Энхбат болон түүний эхнэр Оюунцэцэг нараас Коронавирусийн халдвар илэрч улмаар эмнэлэгт тусгаарлагдаад байна.

Тэрбээр халдвар авсан тухайгаа “Санифарм үйлдвэрийн вакцины эхний тунгаа  хийлгэсэн. Хоёр дахь  нь олон нислэгийн өмнө таарсан учраас замдаа хямарна гэж бодоод хийлгээгүй” хэмээн тайлбарлажээ. "Монгол ЧАДНА" гэсэн уриатайгаар сонгуулийн компанит ажлаа үргэлжлүүлж байсан тэрбээр халдвар авч, улмаар БУСДАД ХАЛДВАР ТАРААЖ, "МОНГОЛЧУУДЫГ ЧАДЧИХЛАА". Одоо түүнд сонгуульд ялах нь чухал биш харин ЭРҮҮЛ МЭНДЭЭ бодох нь чухал болоод байна.

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос хөдөө орон нутаг руу зорчих иргэдийг вакцины бүрэн тунд заавал хамрагдсан байх ёстой хэмээн журам гаргасан. Гэтэл ХҮН –ын “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат нар вакциндаа бүрэн хамрагдаагүй байгаа нь Засаг төрийн шийдвэр, улстөрчдөд, нэр дэвшигч нарт үйлчилдэггүй, энгийн номхон ардад үйлчилдэг гэхээр гайхаш төрүүлж байна.

Орон нутагт уулзалт хийж буй нэр дэвшигчдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулаагүй, шинжилгээ сорьц авалгүй явуулах зөвшөөрөл өгсөн нь Засгийн газрын, УОК-ийн ажлын уялдаа холбоо, арга барил муу байгааг илтгэж байна.Халдварын тоо өдөрт нэмэгдэж, нас барсан хүний тоо 300 хол давчихаад байхад УЛСТӨРИЙН СОНГУУЛИА ЯМАР НЭГ АРГААР ЗААВАЛ явуул гэсэн Засгийн газрын шийдвэр гарчихсан байгаа. Тийм учраас хэдэн ч үхсэн хамаагүй сонгууль хийнэ хэмээн улайран дайрч байгаа үйлдэлд ард иргэд дургүйцэж байна.

Үнэтэй пүүз, сүртэй үг ярьдаг ХҮН гэх тоглоомын намын дарга Т.Доржханд ч бас үүнд холбоотой. Нэр дэвшигчийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг анхаарах нь намын даргын номер нэг үүрэг байх ёстой. Үүнийг биелүүлж, эрүүл мэндэд нь анхаарал хандуулаагүй, вакцинд нь хамруулаагүйн хариуцлагыг түүнээс ч бас нэхэх ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.126.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.