БАРИМТ: ХХААХҮЯ шинэ байрны дээврийг 126 сая төгрөгөөр ЗАСВАРЛАНА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-11

Малчид тариаланчдын асуудлыг бодлогын түвшинд шийддэг эрх бүхий газар бол ХХААХҮЯ. Хэдхэн жилийн өмнө олон улсын стандартад нийцсэн шинэ байртай болсон.  Гэтэл шинэ байрныхаа дээврийг засна гээд улсын төсвийн 126 сая төгрөгийг үрэн таран хийх гээд тендер зарлачихаж. Улсын төсвийн хөрөнгөөр буюу та бидний татварын мөнгөөр дээрх засварын ажлыг хийнэ гэнэ.

Засгийн газраас 43 тоот тогтоол гаргаж бүх төрийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд конторын барилга байгууламжийн засвар, өргөтгөл, шинэчлэл хийхийг хориглосон. Засгийн энэ тогтоол ХХААХҮЯ-ны сайд, төрийн нарийн хоёрт ХАМААГҮЙ бололтой. Автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон ч Засгийн тогтоол ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.240.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.