ЭМЯ 891 сая төгрөгөөр АРБИДОЛ эм авсан ч ӨВДСӨН ИРГЭД өөрсдөө өндөр үнээр ХУДАЛДАН АВЧ байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-16

Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн цар тахал Монгол улсад анхны дотоодын халдвар 2020 оны 11 сард бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл үргэлжилж буй. Одоогийн байдлаар 75 орчим мянган хүн халдвар авч, харамсалтайгаар 390 орчим хүн амь насаа алдаад байна. Коронавирусийн халдварыг эмчлэх, тархалтыг зогсоох үндсэн ажлыг Эрүүл мэндийн яам хариуцаж ажиллаж байгаа. Гэвч удирдлага арга зүй, зохион байгуулалт тааруу байгаа учраас халдварын тархалт өдөр бүр нэмэгдэж байгаа нь энэ салбарынханы ажил ямар байгааг илтгэж буй юм.

Covid-19 халдварын эмчилгээнд Витамин C, D  гээс гадна халдварт өвчний хүний бие дэх нөлөөллийг бууруулах зорилгоор хэрэглэдэг Арбидол эм юм. Энэ эм эмийн сангуудаар нэг ширхэг нь 1000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь огцом нэмэгдэж 38000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Үүнд мэргэжлийн байгууллагынхан хяналт тавих ёстой ч таг дуугүй байна. Энэ эс үйлдэл цар тахлаар далимдуулж иргэдээ мөлжиж буй хэлбэр гэлтэй. Эрүүл мэндийн яамнаас уг нь энэ эмийг олон тоогоор худалдан авч, нөөцөлж байсан ч өрхийн болон хувийн эмнэлгүүдэд хувиарлаагүй байгаа нь анхаарал татаж байна. тус яамнаас нийт 891 сая төгрөгийг зөвхөн АРБИДОЛ эм худаллан авахад төсөвлөж “Ач Үр”, “Мөнхийн тун” гэсэн хоёр эмийн үйлдвэрт 900 орчим сая өгсөн байна. Гэвч бодит байдал дээр иргэд төлсөн татвараа өөрийн эрүүл мэнддээ зарцуулж чадахгүй байгаа бөгөөд нэмж халааснаасаа мөнгө гаргаж тав дахин нэмэгдсэн АРБИДОЛЫГ худалдан авч ууж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.12.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.