ШААДАГ Г.Дамдиннямыг ЭГҮҮЛЭН татъя ДАРХАНЧУУДАА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-06-19

Уг нь энэ бол сонгууль болгоны үеэр яригддаг зүйл л дээ. УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийн Сэтгэцийн өвчнийг оношлуулъя гэж. Санаа нь зөв. Учир нь Г.Дамдинням мэтийн ШААДАГ НӨХДҮҮДИЙГ төрийн түшээгээр сонгохгүй байх  асуудал юм.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална хэмээн заасн байдаг.  Яагаад ийм зүйлийг БИЧИЖ БАЙНА вэ гэхээр УИХ-ын чуулганаар Соёлын тухай хуулийг хэлэлцэн батлах үед УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Г.Дамдинням нь Б.Пүрэвдоржтой маргалдах үедээ “Битгий шаа за” хэмээн уурлаж орилсон юм. Энэ нь одоогийн мөрдөгдөж буй ёс зүйн дүрмийн бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх гэсэн заалтыг ЗӨРЧИЖ байна.

Тэрбээр мөн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинтэй үгсэн хуйвалдах замаар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 33 тэрбумыг өөрийнх нь хэлдэгээр “ШААЧИХСАН” үйлдэл гараад буй. Хууль хяналтынхан ч үүнийг нь огт шалгахгүй байгаа нь анхаарал татдаг. Эрхэм гишүүн төрөөс “шаасан” 33 тэрбумаасаа хууль хяналтынханд магадгүй “АВЛИГА ӨГЧИХСӨН” юм биш биз гэсэн хардлагыг ч төрүүлээд байна.

Төрийн ордон, УИХ-ын чуулнагны танхимд ХАРААЛЫН ҮГ хэллэг хэлж, сонгогч түмнээ ДОРОМЖИЛСОН, мөн татвар төлөгчдийн мөнгөнөөс ХУВЬДАА ЗАВШИЖ, бизнесээ цэцэглэлүүлсэн зэрэг УВАЙГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ үйлдэл гаргасан гишүүнийг ДАРХАНЫ АРД ТҮМЭН сонгосон шигээ буцаагаад татхыг УРИАЛЖ байна.

2020 оны УИХ-ын тухай хуульд чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх; 10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; 10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эгүүлэн татаж болдог.

Тэгвэл Г.Дамдинням нь УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангарагаасаа няцаж АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСОН үг хэлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.205.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.