Ерөнхий сайд!!! Хүүхдүүдийн СУРАХ ЭРХИЙГ боймолсон бол одоо ҮХЭЛ РҮҮ ТҮЛХЭЖ, эрсдэлд оруулж байна
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-01

Дэлхий нийтийг хамарсан Коронавирусийн цар тахлын улмаас үүдэлтэйгээр Монгол улсын Засгийн газар хүүхдүүдийн сурах эрхийг ноцтой зөрчиж хязгаарласан. 2020-2021 онуудад сургуулийн хүүхдүүд үндсэндээ хичээл үзээгү. Үүнийг салбарын сайд нь хүүхдүүд бүтэн хоёр жил хичээлийн хоцрогдолд орсон гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл наадмаар далимдуулж хүүхдүүдийг эрсдэлд оруулах, улмаар амь нас нь эрсдэж ч болох хүнд сорилт руу Засгийн газрын тэргүүн нь түлхчихлээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн нь ХҮҮХДИЙН ЭСРЭГ ажиллаж, ҮХЭЛ РҮҮ түлхэж байна!!! Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 48 дугаар тогтоолоор 32 гишүүн, 4 дэмжигч гишүүнтэйгээр шинэчлэн байгуулж, дэд тэргүүнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын албаны даргаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажиллаж байхаар шийдвэрлсэн. Тус зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй юм.

Бидний ирээдүй болох 1.2 сая хүүхэд ихийг сурах, эзэмших, эх орондоо тусыг бүтээх эрмэлзлээр жигүүрлэн өсөж бойжиж байна. Гэвч Засгийн газраас хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж боймолсон бол эсрэгээрээ ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛД оруулж, амь насыг нь авч одох сорилт руу Засгийн газрын тэргүүн нь өөрөө түлхэж байна.  Тодруулбал хүүхдүүдийн сурах, боловсрол эзэмших эрхийг хязгаарласан мөртлөө ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН морин уралдааныг зохион байгуулж, унаач хүүхдүүдийг эрсдэлд оруулахыг шууд бус үйлдлээрээ хүлээн зөвшөөрлөө.

Энэ бол Монголын төр хүүхдийнхээ эсрэг ХИЙЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ юм. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, 2017 онд 1.2 тэрбум төгрөг, 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт тусган, батлуулсан. Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хууль, эрхзүйн орчин бүрдүүлэн, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа  хэдий ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Тухайлбал, 2017 онд  насанд хүрээгүй хүнээс үйлдсэн нийт 948 гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан байна. Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон ба үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд байна. Хурдан морины 394 уралдааны явцад 629 хүүхэд мориноос унасан ба 159 хүүхэд бэртэж, гэмтснээс 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна.

Үүнийг бодож үзнэ үү Ерөнхий сайдаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.86.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.