С.Амарсайханы 3,2 тэрбумаар барьсан ЭВДЭРХИЙ усан оргилуурыг Д.Сумъяабазар 3,7 тэрбумаар ЗАСВАРЛАНА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-02

Өнөөгийн Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа их муйхар, зөрүүд нэгэн байж билээ. Уг нь Улаанбаатар хотыг стандарттай хот болгоно гэж мөрөөдлийн зүйл ярьж байсан ч ачир дээрээ СТАНДАРТ БУСААР СЭТГЭДЭГ нэгэн байсан. Түүний хамгийн болхи, буруу шийдвэр бол Коронавирусийн үед төв талбайд 3,2 тэрбумаар УСАН ОРГИЛУУР БАРЬСАН явдал. Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан UB constraction компанийн газар эзэмших эрхийг цуцалж, улмаар нийслэлийн хөрөнгөнөөс 3,2 тэрбумын хөрөнгө гаргаж УСАН ОРГИЛУУР  барьсан цаг саяхан.

Гэвч анхнаасаа л олны дургүйцэл, хэл амны бай болсон уг УСАН ОРГИЛУУР ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэл үр ашигаа өгөхгүй байгаа бөгөөд, ажиллуулахын тулд УС ЗӨӨЖ ДҮҮРГЭДЭГ болсон нь нууц биш. Дэлхий дахинаараа Covid-19-өөс яаж сэргийлж, хохирол багатай даван туулах вэ гэдэгт анхаарал хандуулж, цар тахлын үед барьсан юм.  

Тэгвэл энэ усан оргилуурыг өнөөгийн хотын дарга Д.Сумъяабазар дахин 3,7 тэрбумаар засварын ажил хийхээр болжээ. ухайлбал,Сүхбаатарын талбайн урд байрлах  Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжид 3.7 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. НИТХ-ын 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 02/11 дугаар тогтоолын хавсралтад дурдсанаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээнд Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажилд 3 тэрбум 788 сая төгрөг төсөвлөсөн байна.

Гэтэд Коронавирусийн цар тахал халдварын нөлөөгөөр 590 гаруй иргэний алтан амв харамсалтайгаар эрсдэж, 120 гаруй мянган иргэн халдвараар өвчилсөн нь буй. Иргэдэд цар тахлын эсрэг хэрэглэх эм, тангийн мөнгө олдохгүй байхад хотын дарга нар энэ мэтчилэн хэрэггүй, ашиггүй зүйлд ТЭРБУМ, ТЭРБУМААР нь мөнгө зарж байгаа нь ШУЛДАРГА ЁС  гэлтэй!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.