УОК-ын гишүүд "Гэрэгэ системс" компанийг ЗАЛИЛЖ, 450 сая төгрөгийн ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-03

Монгол Улсын нийт хүн амыг Коронавируст цар тахлаас хамгаалах нэн хариуцлагатай үүргийг Улсын онцгой комисс нэр төртэй биелүүлж байгаа. Нойр хоолгүй, өдөр шөнөгүй, унтаж амрах ч завгүй арын эгнээнд эмч, цагдаа, онцгой байдлын салбарынхан төрд өргөсөн тангарагаа биелүүлэхээр зүтгэж буй. Гэвч сайны хажуугаар саар зүйл ч байна. Эрүүл мэндийн салбарын эмч ажилчид цалин мөнгөө авч адахгүй, өөрсдөө халдвар авч хүнд байдалд орж буй. Ийм учраас УОК, ЗГ-аас аль болох хүний нөөц, оролцоог багасгах зорилгоор хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжин ажиллаж байгаа.

Гэтэл УОК-т туслаж, хамтдаа Ковидыг давахын тулд “Гэрэгэ системс” ХХК-иас иргэдийн шинжилгээний мэдээллийн санг хадгалах, мэдээллэх, дамжуулах зориготой “eruul.gerege.mn”  цахим мэдээллийн сайтыг бүтээж УОК-ийг төлөөлөн Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян, ХӨСҮТ-ийн захирал С.Баттөр нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж 2021 оны 04 дөрөвдүгээр сарын 01-нээс 2021 оны 09 сарын 30-ний өдрийг хүртэл байгуулсан. Тус компаниас “eruul.gerege.mn” сайтыг ашиглалтад оруулж эхний нэг сарын төлбөрөөс хөнгөлж дараа саруудад тус бүр 150 сая төгрөг төлдөг байхаар тохиролцсон ажээ.

Гэтэл УОК-оос байгуулсан гэрээгээ зөрчиж, төлбөрөө төлөхөөс татгалзсан учраас Гэрэгэ системс ХХК-ийн зүгээс “Ковидын шинжилгээний мэдээллийг дамжуулдаг” сайтынхаа серверийг хаагаад байгаа. Учир нь гэрээ хийсэн байгууллага ОБЕГ-ын дарга Г.Ариубуян генерал, ХӨСҮТ-ийн захирал С.Баттөр ҮЛДСЭН ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨЛӨЛГҮЙ залилсан гэнэ. 2021 оны 04 сарын 01-нээс 07 дугаар сарын 01 хүртэлх гурван сарын төлбөр нь 450 орчим сая төгрөг болсон байна. Ингэснээр иргэд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "eruul.gerege.mn" сайтаас Коронавирусийн шинжилгээний дүн мэдээлэл авах боломжгүй боллоо.  УОК-ын гишүүд арай төрийн нэр барьж, хувийн хэвшлийнхэнийгээ дээрэлхэж, ЗАЛИЛАН МЭХЛЭХ замаар хохироож байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна. Уг нь төрд өндөр дээд, хариуцлагатай алба хашиж байгаа дарга нар ийм хариуцлагагүй зүйл хиймээргүй сэн!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.39.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.