ТАВЧКИНД бүдэр ч болсон Засаг ТАЛИЙГААЧИД яагаад бөхийж БОЛОХГҮЙ гэж!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-05

Коронавирус цар тахлын улмаас нас барсан иргэдийн тоо өнөөдөр 640 боллоо. Уул үзээгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлна гэгчээр Монгол улсад халдвар бүртгэгдээгүй байхад л сүр болж хамаг хил хязгаараа хааж, иргэдийн амьдрал ахуйг боож байсан Засаг төрийнхөн өнөөдөр энэ өвчний өмнө үнэндээ буугаад өгчихлөө. Тэд адаг сүүлд нь иргэдээ зүгээр л малаас дорд үзэж гудамжинд ҮХ гээд хаяж байна. Хотын дарга нь энэ асуудалд АНХААРАХГҮЙ байна гэдэг бол цаад агуулгаараа хүн ёсноос давсан зүй тогтол болов. Төрийн дээр нам гарч, бүх зүйлийг хүчээр, мөнгөөр шийдэх гэж улайрч яваад иргэнээ ГУДАМЖИНД ҮХ гээд хаячихлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан байдаг. Гэтэл хүн малаас дор байгаа нь харамсалтай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөхдөө “Монголын ард түмний хамгийн том баялаг бол монгол хүн Та өөрөө. адарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм.” хэмээн тунхагласан ч өнөөдрийг хүртэл тийм байсангүй.

КОВИД 19 халдвар авсан нь батлагдсан иргэн эмнэлэгт очсон ч тусламж авч чадалгүй гадна нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өчигдөр харамсалтай тохиолдол боллоо. .Талийгаач долдугаар сарын 2-нд Хатагтай эмнэлгийн Онош мед лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Ингээд шалгаж үзэхэд эерэг хариу гарсан. Мөн уушигны рентгэн зураг авхуулсан. Рентген зургаас харахад хатгаатай байсан. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр нь 6 дугаар хорооны өрхийн эмнэлгээс 10 метрийн зайтай байрладаг. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төв ойрхон байсан. Тус хорооны хэсгийн ахлагчийн өрхийн эмнэлгийн эмчид өгсөн мэдээллээр тус тоотод хоёр хүн алт мөнгөний дархан хийж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна. Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар “Иргэндээ ээлтэй, шударга ёсыг сахисан хот” байна гэж уриалсан. Ингээд боддоо. Хотын даргаа, Б.Бямбадорж даргаа “Иргэндээ ээлтэй хотын захиргаа байж чадаж байна уу”. Иргэнээ гудамжинд ҮХ гээд хаядаг Засаг төртэй байгаадаа Монголчууд Ичиж байна.

Коронавирусийн халдвартай төрсөн эх нярайг төрөх эмнэлгээс ХӨСҮТ-рүү зөөхдөө хүнлэг бус харьцсан, Хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байв. Монголд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргасан нь тэр. Төрийн албан хаагчийн буруугаас болж хоёр сайд, цаашлаад Засгийн газар огцорч байгаа нь цаашдаа муу жишиг тогтоох вий.

У.Хүрэлсүх "Хариуцлага үүрч явснаас биш зугатаж явсангүй. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Би уур хүрвэл хүнтэй зодолдож, өрөвдвөл нулимс унагах ийм л нэгэн Монгол эр хүн. Коронавирусийн эсрэг тэмцэнэ гэдэг бол амар ажил биш юм билээ. Хорио цээрийн дэглэм хүн болгонд таалагддаггүй. Олон үйл явдлаас болж алдаа дутагдал гарсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ халуун цэг дээр гэр бүл, хань, ижлээ орхиод олон арван хүнийг эмчилж, өөрөө өвдөж байгаа хүмүүсийн буруу биш шүү. 190 мянга гаруй төрийн албан хаагчийн буруу гэж би хэлэхгүй. Уулын мод урттай, богинотой. Улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүс хийж байгаа. Гэхдээ сэтгэлтэй нь илүү олон гэж бодож байна. Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Цаашид шат шатанд ажил хариуцаж байгаа дарга нар ажил хийж чадахгүй бол өөрөө хариуцлагаа үүрээрэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Миний эхлүүлсэн ажил цаашаа үргэлжилнэ. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм. Түүнээс биш айж хулчийгаагүй шүү гэж хэлж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.99.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.