Ажилтайгаа үлдэхийн тулд ҮХСЭН ХҮН РҮҮ буруугаа нялзааж суугаа НЭМГ-ын даргад ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-05

Эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн салбарын менежментийг оновчтой, үр дүнтэй, ил тод болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдийн болон үйлчилгээ үзүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлснээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой гол байгууллага бол Нийслэлийн эрүүл мэндийн газар.

Гэвч энэ газрынхан иргэнийхээ  амь насыг аварч чадсангүй. Харин ч үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг хандаж бурууг бусад руу чихэж сууна. “Талийгаач Баянзүрх дүүргийн Энрэл эмнэлэгт хандсан. Энэрэл эмнэлэгт хэвтэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг шалгаж үзэхэд тухайн иргэний нэр байгаагүй. Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна. Ингээд тухайн иргэнийг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Гэвч дүүргийн эмнэлэг буцаагаад Энэрэл эмнэлэг рүү явуулснаар гадна нь очсон. Яг тухайн үед ХӨСҮТ-рүү хүнд өвчтөнөө хүргэж өгөөд буцаж ирсэн машин таарсан. Эмнэлгийн машины жолооч дахин 103 дуудсан боловч таван минутын дотор түргэн тусламж ирэхэд нас барсан байсан" гэв.

Энэ бол хүнийг ялгаварлан гадуурхаж, харьяа дүүргээр нь тусгаарлаж байгаа Үндсэн хууль зөрчсөн хэлбэр. Хууль хүн бүрт адил үйлчлэх ёстой. Дарга нар өөрсдөө архи ууж шартахаараа хувьдаа эмчтэй болж түүнийгээ арын өрөөндөө дуудаж тариа хийлгүүлдэг бол ядарсан иргэн нь үхэхэд эмгэнэл ч илэрхийлэхгүй байна гэдэг өөрөө ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ юм.

Яг хариуцлага хүлээж огцрох ёстой нь биш өөр хүн хариуцлага хүлээлгэж хохироодог тогтолцооны золиос болгож НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан байна. Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагад арга  хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгожээ.

Иймд удирдлага арга зүйгээр доод шатны байгууллагуудаа хангаж чадаагүй НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид өөрт нь хариуцлага тооцъё, хотын даргаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.