Хорт хавдраар өдөрт 12 хүн НАС БАРЖ байхад 580 сая төгрөгөөр БАРИЛГЫН ЗАСВАР хийлгэх ТЕНДЕР зарлажээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-07-15

ЭМДЕГ-ын гол зорилго нь иргэн-даатгуулагчийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах, чанартай тусламж, үйлчилгээг худалдаж авч өгөх. Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаарыг хоёр сая төгрөгөөр тогтоож, саяхныг хүртэл баримталж ирсэн  бол 2021 оноос даатгуулагч  эмчийн заавар, эмнэлзүйн удирдамжийн дагуу шаардлагатай эрүүл мэндийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүйгээр даатгалын сангаас авахаар болсон.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын үеэр Улсын төсвөөс санхүүжиж байсан тусламж, үйлчилгээний зардал болох 480 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэн төвлөрүүлж 2021 онд нийт 1.02 их наяд төргөгөөр ард иргэд, даатгуулагчид шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авна гэдгээ илэрхийлсэн юм.

ЭМ-ийн даатгалын хуульд төсвийн даатгалын мөнгө төсвийн цоорхой нөхөх, тоног төхөөрөмж авах гэсэн заалт байдаггүй. Тэгвэл иргэдийн эрүүл мэндэд зарцуулах ёстой мөнгөнөөс 582 сая, 581 мянган төгрөгөөр БАРИЛГЫН ИХ ЗАСВАР хийхээр болжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд ИРГЭДИЙН ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙН МӨНГӨНӨӨС БАЙШИН БАРИЛГА ЗАСНА гэсэн заалт байхгүй юм. Тэгэхээр ЭМДЕГ-ын удирдлагууд хууль зөрчиж, татвар, шимтгэл төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.